Ахмад Б.Ганбат
1942 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хилийн 0129 дүгээр ангийн 0250 дугаар салбарын байлдагч Уртын Жамъян, Сумъяагийн Янсал, Балгайн Шонхор нар Цагаан хошууны хянах постод үүрэг гүйцэтгэж байхад морин уналгатай бүрэн зэвсэглэсэн есөн хүн Өвөрмонголын зүүн Сөнөдийн Цагаан овооны хийдээс гарч, хилийн зүг давхисаар улсын хил зөрчин орж ирээд хилийн манааг амьдаар баривчлахаар бүслэх үед хилчид газар орны байдлыг ашиглан өнгөлөн далдлалт хийж, байраа орхин ашигтай байрлалыг сонгон авч чадсан юм. Дайсан хоосон байрыг бүслэн гал нээх үед хилчид гал нээж, тэдний хоёрыг шархдуулахад дайсны этгээдүүд сандран зугтаж хил давжээ. Энэ нь хилийн манаа газар орны байдлыг зөв ашиглан шилжилт хөдөлгөөнийг чадамгай хийж, манааны ахлагч түргэн зөв шийдвэр гаргаж ажилласны үр дүн юм. Энд баривчлагдсан хоёр хүний нэг нь 1941 онд тус ангид цэргийн алба хааж байгаад оргож хил давсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Балжирийн Самбуу, нөгөө нь мөн 1941 онд оргосон Хэнтий аймгийн Түвшинширээ сумын Лувсаншарав нар байсан юм. Тэд хэрэглэсэн зэвсэг, нууц бичиг материалынхаа хамт олзлогдсон байна.
1943 оны гуравдугаар сарын 12-нд хилийн 0250 дугаар салбарт цэргийн алба хааж байгаад эх орноосоо урван гадаадад гарсан Балжирийн Самбууд хуулийн дээд хэмжээ өгсөн байдаг. 1943 оны гуравдугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 24 дүгээр хурлын тогтоолоор улсын дархан хил хязгаарыг гадаадын дайсны аюул хорлолоос хамгаалж, гарамгай үнэнчээр ажилласан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын I багийн харьяат Урт овогтой Жамъянг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Ховд аймгийн Дарви сумын харьяат Балгайн Шонхор, Баянхонгор аймгийн Мангал сумын I багийн харьяат Сумьяагийн Янсил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын VII багийн харьяат Цэндийн Дугаржав нарыг "Алтангадас одон"-оор, Увс аймгийн Түргэн гол сумын II багийн харьяат тасгийн дарга Балдангийн Буня, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын IV багийн харьяат Намдагийн Юндэн, Завхан аймгийн Улаагчин сумын III багийн харьяат Доржпаламын Бат-Очир, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Даваанямын Лувсан нарыг "Байлдааны хүндэт медаль"-аар тус тус шагнасан юм.
"Их говийн домогт хороо" номноос...
Georgia+Institute+of+Technology
School+of+Civil+%26amp%3B+Environmental+Engineeringhttps://release-date-patch.com/]patch[/url] [url=http://grannyporn.me/cgi-bin/atc/out.cgi?s=55&u=https://release-date-patch.com/]patch[/url] [url=https://elchaar.blog.idnes.cz/redir.aspx?url=https://release-date-patch.com/]patch[/url] [url=https://en.chaturbate.com/external_link/?url=https://release-date-patch.com/]patch[/url] last games news here patch patch patch patch patch patch patch patch patch patch patch patch patch patch patch
MDMA%20and%20...
Let%20mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet mostbet