ХИЛ ХАМГААЛАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН ХИЛЧИД
  • 11:02
  • 3788
Хил хамгаалах ариун үйлсэд амжилт гаргасан хилчдэдээ баяр хүргэе.

Хилийн зөрчил илрүүлж, улсын хил хамгаалалтад амжилт гаргасан Хилийн 0257 дугаар ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасгийн ажилтан, ахлах дэслэгч Ц.Бүргэд-Очирыг ХХЕГ-ын даргын тушаалаар “Онц хилчин”, хилийн тагнуулын тасгийн ахлах ажилтан, ахмад Н.Анхбаяр, харуулын дарга, ахлах ахлагч Ө.Мөнхсүх, Хилийн 0101 дүгээр ангийн баримт бичгийн шалгагч, ахлах дэслэгч Б.Цэнд-Аюуш нарыг мөн даргын тушаалаар “Хилчний алдар II” тэмдгээр тус тус шагнав.