5000 ширхэг амны хаалт гардуулан өглөө
  • 16:07
  • 2467
Хилийн 0288 дугаар анги

Хилийн 0288 дугаар анги нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдад 5000 ширхэг амны хаалтыг оёж, ХХЕГ-ын Хүн эмнэлгийн албанд хүлээлгэн өглөө. Уг амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас тавьж буй эрүүл ахуйн шаардлагын дагуу гурван давхар шүүлтүүртэй байхаар оёсон байна. Мөн тус ангийн зүгээс улсын онцгой комисст 25000 ширхэг амны хаалтыг оёж өгөхөөр ажиллаж байгаа юм.