ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АВАРГУУД ТОДОРЛОО
  • 10:30
  • 5532
Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2019 оны хөдөө аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн алба, мэргэжилтэн, малчин, ногоочин, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаа шалгарууллаа.

       Хил хамгаалах байгууллагын “Тэргүүний хөдөө аж ахуйн алба”-аар Хилийн 0214 дүгээр ангийн Хөдөө аж ахуйн алба, II байрт Хилийн 0245 дугаар ангийн Хөдөө аж ахуйн алба, III байрт Хилийн 0165 дугаар ангийн Хөдөө аж ахуйн алба, “Аварга мэргэжилтэн”-ээр Хилийн 0166 дугаар ангийн Хөдөө аж ахуйн албаны дарга, ахлах дэслэгч Д.Анхбаяр, “Аварга малчин”-аар Хилийн 0129 дүгээр ангийн ахлах ахлагч Ж.Мөнх-Эрдэнэ, “Сайн малчин”-аар Хилийн 0311 дүгээр ангийн ахлагч Б.Сүхбаатар, “Тэргүүний ногоочин”-оор Хилийн 0168 дугаар ангийн дэд ахлагч Д.Тохсан, “Тэргүүний малчин гэрээт хилчин”-ээр Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт, байлдагч Г.Даваадорж, “Тэргүүний малчин хугацаат цэргийн алба хаагч”-аар Хилийн 0184 дүгээр ангийн ахлах байлдагч М.Хүрэлбаатар нар тус тус шалгарсан юм.

“Тэргүүний малчин хугацаат цэргийн алба хаагч” Хилийн 0184 дүгээр ангийн ахлах байлдагч М.Хүрэлбаатар

“Аварга малчин” Хилийн 0129 дүгээр ангийн ахлах ахлагч Ж.Мөнх-Эрдэнэ

“Тэргүүний малчин гэрээт хилчин” Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт, байлдагч Г.Даваадорж,

        ХХБ өнгөрсөн оны жилийн эцсийн мал, амьтдын тооллогоор 202 суурьт 82870 толгой мал, туслах аж ахуйд 469 толгой амьтан тоологдсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мал сүрэг 2.1 хувь буюу 1704 толгойгоор өслөө. Мөн 2019 онд нийт 31738 толгой төллөх эх малын 23976 толгой эх мал буюу 75.5 хувь төллөн, 23596 толгой төл хүлээн авч 98.0 хувьтай бойжуулсан амжилттай байлаа.