ТАЕКВОНДОГИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
  • 10:42
  • 1640
Хилийн 0165 дугаар ангийн “Төмөр бүргэд” клубийн тамирчид амжилттай оролцлоо.

Ахлах ахлагч Ж.Наранцэцэг

Таеквондогийн “Dream cup” баруун бүсийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас аймгийн спорт цогцолборт зохион явагдлаа. Тэмцээнд жин тус бүрд 7-10, 11-14, 15-17 насны ангилал болон насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн нийт долоон клуб 120 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөв. Тус тэмцээнд Хилийн 0165 дугаар ангийн “Төмөр бүргэд” клубээс 7-10 насны төрөлд 28 кг-ийн жинд А.Аманбол, 32 кг-ийн жинд М.Аманжол, +32 кг-ийн жинд Б.Нурсултан, 11-14 насны төрөлд 34 кг-ийн жинд А.Нурмухамет, 15-17 насны төрөлд 50 кг-ийн жинд А.Чингис, +59 кг-ийн жинд Т.Алмасбек нарын зургаан тамирчин оролцож хүрэл медаль хүртсэн юм. Тамирчдыг тусгай томилгоот бүлгийн дарга, спортын мастер, дасгалжуулагч, ахлах дэслэгч А.Нурбек дасгалжуулсан бөгөөд хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрөөх, спортод дурлах, гардан тулааны төрлийг хөгжүүлэх, өөрийгөө хамгаалах, бие хамгаалах урлагт суралцах, авьяас чадвараа нээх, хөгжүүлэх, бүтээлч байх, хүмүүжил төлөвшилд чухал ач холбогдолтой үйлс болж байна.