ХИЛЧДЭД 800 ШИРХЭГ ХАМГААЛАЛТЫН НҮДНИЙ ШИЛ ГАРДУУЛЛАА
  • 14:51
  • 2546

Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд халуун цэг дээр буюу Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй хилчин шалгагч нарт зориулан олон удаагийн, цантуулагчгүй, агаар сэлгэгчтэй 10 сая төгрөгийн үнэ бүхий  800 ширхэг хамгаалалтын шилийг “Мөнгөнганзай” ХХК болон “Gadget shop-ын залуус гардуулан өглөө.

Хилчдийнхээ алба үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлсэн  “Мөнгөнганзай” ХХК захирал С.Золхүү, “Gadget shop” захирал Н.Төмөрболд нартаа нийт хилчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.