ЗАХИДАЛ ИРЛЭЭ
  • 09:31
  • 230
Хилийн 0101 дүгээр ангийн байлдагч Б.Баярмагнайгийн Архангай аймгийн Хашаат суманд суугаа ээж Д.Анхбаяртаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? гэж ээж тандаа эх орныхоо дархан хил эр цэргийн жагсаалаас хүү нь мэндчилж байна. Үеийн олон нөхөдтэйгөө мөр зэрэгцэн сууж, үгсийн гоёыг нийлүүлэн хүү нь тандаа захидал бичиж сууна. Та минь сайн сууж байгаа биз дээ? Хүү нь сайн байгаа, алба тайван байна. Цэргийн жагсаалд хүү нь олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн зогсно. Та хоёр минь зөвхөн хүүгээ л гэсээр өөрсдийхөө биеэ хайхардаггүй шүү. Биеэ сайн бодоорой. Өдөр хоногууд хурдан өнгөрч нэг л мэдэхэд хэдэн сарыг ардаа орхижээ. Цэргийн албанд ихийг сурч өөртөө дадал хэвшил болгон ирээдүйд хийх зүйлсээ төлөвлөн үр бүтээлтэй, амжилт арвинтай, дурсамж дүүрэн жилийг үднэ гэж төсөөлж байгаа. “Хүнд сурч мэдээд авахад юу ч илүүддэггүй” гэж та минь хэлдэг дээ. Эх орныхоо төлөө зүтгэх эр цэргийн албыг сонгосондоо би баяртай байгаа. Эргээд бодоход оюутны ширээний ард үр бүтээл тааруу суралцаж байжээ. Одоо харин би үзгээ буугаар солиод

Эх орныхоо хилийг манан зогсно

Өвлийн шөнийн жавартай үдэш

Өртөө, боомтын харуулд зогсно

Цээжин гүнд сэрүү татан

Цэвэр агаар амьсгалан цэрэг би жаргалтай зогсно. 

Хилийн 0101 дүгээр ангийн байлдагч Б.Баярмагнайгаас

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (2)
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 19:19
Free Drug Treatment Centers Alcohol Rehab Centers Near Me http://ultimaclubusa.com/members/4299-JamesPaimb - Drug Rehab http://8681593.com/user/iviva/ Drug Rehab Centers
Хариулах
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 17:02
Medical Drug Treatment Outpatient Drug Rehab Near Me https://kekanto.com.br/user/Davorvr - Drug Rehab Centers http://womensr.ru/user/rehabcenters/ Drug Rehab Near Me
Хариулах