ХИЛЧИН БАЙЛДАГЧИЙН БҮТЭЭЛ
  • 09:35
  • 416
Хилийн 0311 дүгээр ангийн байлдагч С.Энхбатын шүлэг

ЗАСТАВ

Дархан хилдээ тангараг өргөсөн

Хилчин эрсийн гэр минь

Даяар түмнийхээ хүндлэл хүлээсэн

Даанчиг сайхан застав минь

Баруун хязгаарт сүндэрлэсэн

Баатар эрсийн гэр минь

Ард түмнийхээ жаргалыг бататгасан

Аугаа түүхт застав минь

Эртний үеэс мутарласан

Энхийн торгон хил минь

Эрийн заяанд ганцхан олдох

Эр цэргийн алба минь

Хан хөхийгөөр нөмөрлөсөн

Хатан цохиогоор сүндэрлэсэн

Хилийн цэргээр овоглосон

Хилчин бидний гэр минь

Алтан элсээр хязгаарласан

Алдар цуут застав минь

Хилчин хөвгүүдийн хайрыг хүртээсэн

Алтан хилийн гэр минь

Сайнтай муутай явахад

Сайн хэдэн нөхөд минь

Санан санан өгүүлэхэд

Сараар алсхан застав минь

Олон баатрын өвлүүлэн сүндэрлэсэн

Орь ганцхан шүтээн хил минь

Онц хилчний хайраар манасан

Орчлонд ганцхан застав минь.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
Зочин [10.2.122.20] 13:16
Дөрөөнуурын цэрэг үү.
Хариулах