ХИЛЧИН БАЙЛДАГЧИЙН БҮТЭЭЛ
  • 14:15
  • 1282
Хилийн 0151 дүгээр ангийн дэд түрүүч Д.Оюундоржийн Хэнтий аймгийн Дархан суманд суугаа ээж Д.Тунгалагтаа зориулж бичсэн шүлгийг толилуулж байна.

Ээж тандаа

Хэвлийдээ тээж намайгаа бойжуулсан

Хатуу хөтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн

Цагаахан сүүгээрээ тэтгэн хүн болгосон

Цайлган сэтгэлтэй бурхан минь та

Наран жаргаж бүрий болтол

Наддаа санаа зовинон шаналах

Дөрвөн зүг, найман зовхист олдохгүй

Дэндүү нандин эрдэнэ минь та билээ

Буруу зөвийг ялган хэлдэг

Буянт хүн билээ та минь

Хүүгийнхээ төлөө амьдралаа зориулсан

Хүний дээд бурхан та билээ

Ачийг тань хариулан жаргаах нь 

Амьдралын минь ганц зорилго

Алтан аяганаас ус уулгах гэж

Алдрайхан хүү нь мөрөөдөж сууна

Шүүдрийн дуслаар цай чанаж өгнө ээж ээ

Шүлэг дуундаа таныгаа магтан дуулна

Ээжээ тандаа хайртай шүү хүү чинь

Эргэх хорвоогоос олсон хамгийн том бэлэг юм шүү.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (6)
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 19:19
Drug And Alcohol Treatment Facilities Substance Abuse Disorder https://5playplus.ru/user/rehabcenter/ - Drug Rehab Centers Near Me http://den.az/user/rehabcenter/ Drug Rehab Centers Near Me
Хариулах
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 17:02
Alcohol Abuse Treatment Drug Counseling Near Me https://raovatnailsalon.com/author/angersoup8/ - Drug Rehab Centers Near Me https://itsmyurls.com/crehabs Drug Rehab Near Me
Хариулах
Mungunshagai 14.03.2020 [10.2.122.20] 01:30
vneheer mundag bichij setgeld hvrsen saihan shvleg bailaa hilchin zaluu daa amjilt hvsiy
Хариулах
хишигээ [10.2.122.20] 21:19
маш гоё сэтгэлд хүрсэн шүлэг болсон байна дүү минь амжилт хүсье.. дүүдээ цэргийн алба сайн хаагаад ирээрэй
Хариулах
Chila [10.2.122.20] 18:27
Uneheer mundag bichij manai zarim zohiolchdoos iluu sanagdlaa ih ireedui haragdaj bn eh ornii hvv bn amjilt
Хариулах
Отгончимэг [10.2.122.20] 11:46
Мундаг юм бэ? Амжилт
Хариулах