ЮНИТЕЛ ГРУППИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА
  • 16:18
  • 1173
COVID-19 вирусийн халдварын улмаас Монгол Улсад онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед Юнител группийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр ХХЕГ-ын удирдлагатай ажлын уулзалт хийлээ.

Энэ үеэр Юнител группийн төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад 10,0 сая төгрөг, 100 хурлын дижитал систем, хуралд шаардлагатай веб камер, 90 ширхэг цэнэглэгч карт, бүтэн жилийн дата эрхтэй гэр интернэт зэрэг нийт 10,0 сая төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэв.

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед тэргүүн эгнээнд 24 цагийн турш тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж буй буй Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчдад тус групп нийт 100 сая төгрөг хандивлаж байгаа аж. Онцгой байдлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа дээрх байгууллагуудын алба хаагчид хоорондоо дижитал технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацааны алсаас ч шуурхай мэдээлэл хуваалцахад дээрх техник хэрэгсэл нь туслах аж.  

Ингээд Монголын нийт хилчдийн нэрийн өмнөөс Юнител группийн хамт олонд халуун талархал илэрхийлж, та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэн ерөөе.