ЗАХИДАЛ ИРЛЭЭ
  • 09:16
  • 1685
"Эх орны манаа" сонины 80 жилийг угтан Дорноговь аймгийн Хилийн 0129 дүгээр ангид 1970 онд цэргийн алба хаасан байлдагч П.Оюунбилэгээс редакцийн хамт олонд талархал ирүүлжээ.

ТАЛАРХАЛ

1940 онд “Эх орны төлөө” нэртэй анх гарч, 1945 оноос “Эх орны манаа” нэртэй гарах болсон хилчдийн сонин 80 жилтэйгээ золгож байгааг сониноосоо уншлаа. 

Дорнын их говийг үе үе дамжин хамгаалж ирсэн Хилийн 0129 дүгээр ангид 1970 онд хилчин байлдагч явсан бибээр золбоотой, хийморьтой үеэ эргэн дурслаа. Ийнхүү Хилийн цэрэгт алба хааснаас хойш 50 жилийг ардаа үджээ. Тэр үед хилчин биднийг соён гэгээрүүлэх, цэрэг, эх оронч, хилч үзлээр хүмүүжүүлэхэд “Эх орны манаа” сонин үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан. Сониноо хилчид бид сайн уншдаг байлаа. Соёл хүмүүжлийн ажил явуулах гол хэрэгсэл нь “Эх орны манаа” сонин, “ВЭФ” радио хоёр л байлаа шүү дээ. Харин сүүлийн арван жилд нийтлэлийн бодлогодоо олон санал санаачилга гаргаж, шинийг эрэлхийлэн ажиллаж байгааг шинэ дугаар хүлээн авах бүрт мэдрэгддэг. 

Ингээд “Эх орны манаа” сонины эрхлэгч, дэслэгч М.Уранбайгаль, хариуцлагатай нарийн бичгийн дарга, ахлах дэслэгч Б.Алтанцэцэг, гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэл болон редакцийн нийт хамт олонд сониныхоо 80 жилийн ой угтсан их ажилд тань амжилт хүсэн талархал илэрхийлье. Үзэг нь хурц байх болтугай.