ХИЛЧИН БАЙЛДАГЧ ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМИЙН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ
  • 09:52
  • 2491
Хил хамгаалах ариун үйлсэд амжилт гаргасан хилчиндээ баяр хүргэе.

Хилийн 0277 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа Булган аймгийн Баяннуур сумын харьяат байлдагч Г.Бат-Эрдэнэ хилийн дугаар тэмдгийн чиглэлд 35 тооны үхэр хил даван орж ирснийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авчээ. Хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, эх орноо батлан хамгаалах албанд зүтгэж буй хугацаат цэргийн алба хаагчдадаа амжилт хүсье.