“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ ХИЛЧИД ШАГНАГДЛАА
  • 14:41
  • 7581
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасг ажиллаж буй зарим алба хаагчдыг ХХЕГ-ын удирдлага өнөөдөр “Соёмбо” танхимд хүлээн авч шагналыг гардууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн Сайдын тушаалаар ХХЕГ-ын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, Хөрөнгө оруулалт, барилгын албаны ахлах инженер, хурандаа Н.Алтанбагана нарыг улсын хил хамгаалалтад орулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын “Хүндэт хилчин” тэмдгээр шагналаа.

ЗХЖШ-ын даргын дугаар тушаалаар ХХЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Чойжилсүрэн, Хангалт үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Г.Батсүх,Хилийн төлөөлөгчийн албаны хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсайхан, Хилийн 0303 дугаар тусгай салбарын захирагч, дэд хурандаа Г.Энхтүвшин, Хилийн 0242 дугаар тусгай салбар/Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ын  захирагч, дэд хурандаа Л.Баттөр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг олгов.

ХХЕГ-ын даргын дугаар тушаалаар ХХЕГ-ын Боомтын аюулгүй байдлын хэлтсийн Чөлөөт бүсийн хамгаалалт хариуцсан офицер, хошууч Г.Ганзориг, Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны сүлжээ, цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлын офицер, хошууч Д.Бөхбаатар, Цэргийн далдуур удирдлага, шифрийн албаны шифрийн офицер, хошууч Д.Мянганбуу нарт дэд хурандаа, ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны эм эмнэлгийн хэрэгслийн хангалт хариуцсан офицер, рентген, эхо оношилгооны их эмч, ахмад Г.Гантөгсөд хошууч, ХХЕГ-ын Хангалт үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч, дэслэгч Ч.Ган-Уянга мөн албаны цалин хөлсний нягтлан бодогч, дэслэгч Э.Хишигдэлгэр, Мэргэжлийн хяналтын хэлтсийн нян судлалын шинжээч, дэслэгч Д.Отгонбат нарт ахлах дэслэгч цол тус тус олголоо.

Мөн энэ өдөр ХХЕГ-ын даргын дугаар тушаалаар Хил хамгаалах байгуулагад олон жил тогтвор сууршилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа Хилийн 0288 дугаар ангийн эсгүүрчин Г.Хандад дурсгалын зүйл гардуулан өгсөн юм. Ингээд шагнагдсан цэргийн алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.