ХИЛИЙН САЛБАРУУДАД МОТОЦИКЛЬ ОЛГОНО
  • 09:40
  • 1960
Хилийн 0214 дүгээр анги

Хилийн 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Батсайхан Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудын талаар санал солилцлоо. Эхний ээлжинд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс хилчдийн алба, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хилийн салбаруудад 12 ширхэг мотоциклийг олгохоор шийдвэрлэлээ. Хилийн салбаруудад мотоцикль олгосноор улсын хил хамгаалалтын үр дүн, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоо дээшлэх юм.