БНМАУ-ын Баатар ДАМДИНЫ НАМНАН /1919-1943/
  • 11:58
  • 4994

Ховд  аймгийн Зэрэг суманд төрсөн. 1941 оноос хилийн 5-р отрядод цэрэг, бага даргаар алба хааж, олон удаагийн хилийн тулгаралтад орж байсан туршлагатай хилчин байв.

1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд түрүүч Х. Дамба, байлдагч Сундуйжавын Балжир, Рандалын Лувсанпүрэв нарыг удирдан хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад нь Хасагийн 100 гаруй дээрэмчин манай хилийн манааг устган, амьд хэл олзлохоор бүслэн дайрчээ. Манаа Даяннуурын сумангаас гарсан ба хилээс 154км, салбараасаа 30км зайтай үүрэг гүйцэтгэж байлаа. Н.Балжирыг холбоо бариулахаар томилсон боловч морьлуугаа мөлхөж яваад алагдсан 2-уул үлдэн эрэлхэгээр байлдсаар амь үрэгдсэн.

Тэдний эрэлхэг, баатарлаг тэмцсэнийг дайсан нь хүртэл хүндэтгэн биширч байсан юм. Хилчид дайсны 17-г устгасан нь тодорхой болсон ба энэ байлдаанд оролцон, хожим манай талд орсон дээрэмчдийн нэг толгойлогч Хавхас гэгч Бид 1947 онд танай 4 цэрэгтэй байлдахад манай талаас нилээд хэдэн хүн алагдсан бөгөөд нэг цэрэг олон удаа шархдсан ч ганц гараараа буудаад огт ойртуулахгүй байсан Бид түүнийг бүслэн амьд барих гэтэл өөрийгөө буудаж үхсэн юм. Танай хамгийн эрэлхэг зоригтой 2 цэргийн амийг бид малаар төлж хэрэглэж явсан буу зэвсгийг эргүүлж өгье” гэж байжээ.

Д.Намнанд АИХТ-ийн 1983 оны 135-р зарлигаар ХЦ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Баатар цол нэхэн олгож, Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор ХЦ-ийн 65 жилийн ойгоор хилийн 0130-р ангийн Даянгийн заставыг түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн.