САЙН МАЛЧНЫ ХОТОНД ГУРВАН ИХЭР ХУРГА МЭНДЭЛЛЭЭ
  • 09:48
  • 2157
Хилийн 0311 дүгээр анги

Ахлах ахлагч Л.Үенчимэг

Хаврын тэргүүн сарын эхэнд Хилийн 0311 дүгээр ангийн дугаар салбарын  малын суурь,  Хил хамгаалах байгууллагын “Сайн малчин” ахлагч Б.Сүхбаатарын хотонд “Гурван ихэр хурга” мэндэллээ. Мал сүрэг нь өсөн нэмэгдэхийн билэг ерөөл шингэсэн анхны ихэр төлөө эсэн мэнд бойжуулан, хаврын хахир өдрүүдийг төлийн хорогдолгүй давахаар малын суурийн бүрэлдэхүүн ажиллаж байна.