ЗАХИДАЛ ИРЛЭЭ
  • 09:52
  • 240
Хилийн 0168 дугаар ангийн ахлагчийн зөвлөлөөс сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Аавдаа бичих захидал”-ын уралдааныг зохион байгуулж дүгнэлээ. Захидлын уралдаанд нийт 21 захидал ирснээс тэргүүн байрт дэд хурандаа Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнгийн захидал шалгарсан юм.

Ахлах ахлагч Б.Нармандах

Аавдаа бичих захидал

Сайн байна уу. Ааваа таньд энэ захидал очих өдрийн мэнд хүргэе. Танай ажлын газраас аавдаа бичих захидлын уралдаан зарласныг сонсоод атгахан цагаан цаасан дээр сэтгэлийн үгээ сийрүүлэн бичиж сууна. Таны минь гар дандаа халуун байдагсан.

Намайг жаахан байхад та ах бид хоёрыг хөтлөөд өдөржин тоглож ядарсны дараа өргөөд харьдаг байснаа санаж байна уу. Ааваа та гэрийнхээ хойморт гийсэн нар билээ. Гурван үр нь аав танаасаа  зөв үлгэр дууриалал авч хүмүүжиж байна. Ямар ч үед надаас энэ хорвоо дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би эргэлзэхгүйгээр  таныхаа нэрийг хэлнэ. Учир нь та надад гэр бүлээ хайрлах ухааныг үйлдлээрээ ойлгуулж өсгөсөн ачтан билээ. 

Өглөө мандах нар шиг

Өөдөө дүрэлзэх гал шиг

Өрх гэрийн тэргүүн

Өргөн сайхан аав минь

Айл гэрийн эзэн

Амгалан сайхан ноён нуруу

Агт морьдын хань

Адууны хиймортой аав минь

Дэндүү сайхан заяа

Дулаан нөмөртэй уул

Дэргэдэх бүгд нь гийсэн

Дэлхийн дайтай нар уул аав минь.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (2)
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 19:19
Residential Drug Treatment Programs Inpatient Substance Abuse Treatment https://www.google.am/url?q=http://aaa-rehab.com - Drug Rehab https://www.misterpoll.com/users/davorvb Drug Rehab Centers
Хариулах
RichardGak [10.2.122.20] 2020.03.30 17:02
Free Alcohol Rehab Near Me Inpatient Drug Treatment Centers https://grapebrand0.webgarden.cz/rubriky/grapebrand0-s-blog/tips-and-tricks-for-dealing-with - Drug Rehab http://master-games.ru/user/rehabcenter/ Alcohol Rehab Centers
Хариулах