Сайн байна уу Миний ааваа. Танд захидал очих энэ өдрийн мэндийг хүргэе.
Би таньдаа захидал бичээгүй удсан байна. Та минь биднийхээ төлөө үргэлж санаа зовж явдаг гэж би боддог. Та намайг загинадаг ч би танд гомддоггүй. Яагаад гэвэл дүү нартайгаа гурван эрэгтэй хүүхэд өсгөнө гэдэг амаргүй даваа байх. Та минь гэр бүлийнхээ төлөө нойр хоолгүй явж, эр цэрэг хүний ёсоор эх орноо хамгаалдаг биднийхээ бахархал нь шүү дээ.
Би танд нэг зүйлийг хэлэхсэн гэж олон сар жил болсон ч боломж гардаггүй байлаа. Тэр үед би дөрвөн л настай байсан. Таныг алс хол Африк тивд эх орныхоо нэрийг цуурайтуулан үүрэг гүйцэтгэж байх хооронд, гэнэн томоогүй зангаасаа болж гэрээ шатаачихсан. Одоо би ухаан сууж тэр үеийг бодохоор маш их харамсдаг. Та хүүгээ чин сэтгэлээсээ уучлаарай. Ааваа хүү нь том болж байна энэ хэрээрээ ухаан сууж хичээл, сургуульдаа шамдан сурч, өөрөө өөрийгөө дайчлан, өмнөө тавьсан зорилгодоо хүрч хүссэн сургуульдаа элсэн орж, ээж, дүү нараа асарч, эх орондоо хэрэгтэй сайн хүн болж таныхаа ачийг хариулна. Таньдаа эрүүл энхийг хүсье. Ааваа би таниараа бахархадаг шүү.
Таныхаа үргэлжлэл хүү Уртбаярын Хилчинбаатараас