ХИЛ ХАМГААЛАХ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС: ХИЛИЙН "АЛТАНБУЛАГ" БООМТООР МОНГОЛ ИРГЭДЭЭ ТАТАН АВЛАА
  • 18:46
  • 3797
Дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахалтай холбогдуулан хилийн “Алтанбулаг” боомтод өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авах ажиллагааг “Алтанбулаг” боомтоор улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр 282 иргэн ирснээс дийлэнх нь оюутан, залуучууд байв.