БНМАУ-ын Баатар ДҮГЭРИЙН ГУУЛИН /1917-1994/
  • 11:59
  • 3958

Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1938 онд цэргийн албанд татагдан, Баянбүрдийн 24-р отрядын Сүмбэрийн заставт хуваарилагдан очжээ. Монголын зүүн хилийн цагийн байдал туйлын хүнд, 1936 онд Япон, Манж-Гогийн зүгээс хилийг байнга зөрчин, дайны шалтаг эрж байсан үе байв.

Гуулин цэргийн эрдэмд шамдан суралцаж, онц мэргэн буудагч, болжээ. 1939 онд бага дарга П.Чогдонгийн удирдлагаар Талынманханд 10-уул дайсны томооохон хүчтэй байлдан, дайсны галын цэгүүдийг анхны устгаж, 1939 оны 4-р сард Хайлаастын голд тасгийн дарга Н. Жамбаагийн удирдлагаар 400 орчим дайсантай байлдан, хөнгөн пулемётын наводчикуудыг устган, дайсанд цохилт өгсөн. Мөн Тавиуртманханд 600 гаруй морин цэрэг, 16 машин цэрэгтэй байлдан галын цэгүүдийг устган дайсны бүслэлтийг дайрч гарсан, 1939 оны 7-р сард дайсны ар талаас бага дарга Н.Жамбаагийн хамт хүнсний малаа авч ирж, нөхдөө хүнсээр хангасан, Жамбаагийн тушаалаар 400 м-т явсан машины жолоочийн гарыг хуга буудан, 4 машинтай дайсан, машиныг олзолсон, 1939 оны 8-р сард Зөвлөлтийн цэргүүдтэй хамт байлдахад дайсны галын 3 цэгийг устгасан зэрэг олон гавъяаг дурдаж болно.

Д.Гуулин Халхын голын дайныг “Байлдааны гавъяаны 1-р зэргийн одон, “Хүндэт чекист”-ийн тэмдгээр шагнагдан төгсгөжээ. Цэргийн албанаас халагдан нутагтаа ирж, 1954 оноос Цогт сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан байна. АИХТ-ийн 1973 оны 206-р зарлигаар ХЦ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Баатар цол олгожээ. Хилийн 0214 дүгээр ангийг МУЗГ-ын 1998 оны 9 дүээр сарын 9-ний 169 дүгээр тогтоолоор түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн.