Дэслэгч Ё.Сэндэр
Миний бие шүлэг бичиж огт үзээгүй, бичье ч гэж бодож явсангүй. “Эх орны манаа” сонины 80 жилийн ойд зориулсан шүлгийн уралдааны удирдамжийг олж уншихдаа ямар сайхан уран бүтээлүүд ирэх бол гэж бодож, олж унших талаар эргэцүүлж сууснаас биш өөрөө бичих юм гэж хэн санана. Тэр дундаа үзэг нэгт хилчин нөхдийнхөө талаар хэд гурван үг хэлхэж дайгаад илгээсэн нь зүгээр л санаагаа амраасан хэрэг юм.
Би юм бүхнийг энгийн атлаа үнэ цэнэтэй оршин байгаасай гэж боддог. Хэдийгээр сэтгүүл зүйн салбарт бичиж, туурвиж, бүтээсэн үйл хэрэг үгүй ч хилчин сэтгүүлчдийн тоонд өөрийгөө багтааж яваа ойворгон нэгэн билээ. Бусдын л адил хилийн салбараас эхэлсэн даруухан амьдралд минь өнгө нэмж, өөрийгөө өөрчлөх талаар бодоход хүргэж, ирээдүй хийгээд мөрөөдлийнхөө талаар төлөвлөж эхлэхэд “Эх орны манаа” сонин хамгийн их нөхөр болдог байлаа. Дугаар бүрийг нь шимтэн уншиж, хил дээр чухам ямар үйл явдал өрнөж байгаа талаар, хил, хилчдийн бичсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудыг уншиж, судалж эхэлсэн цаг үе одоогоос даруй найман жилийн өмнө билээ. Чухамдаа нийтлэгдсэн материал бүрийг нь орхигдуулахгүй уншиж ирсэн нь өнөөдрийн өөдрөг үзэл, хандлагад хөтлөж хилчдийн эгнээнд нэгдэн ороход ч нөлөөлсөн байх талтай.
Хамгийн үнэн агаад егөөтэй, сонирхолтой, амттай сурвалжлагууд мөн ч их хөвөрсөн дөө. Чухам тэндээс л тухайн анги, хил, хязгаарын онцлогийг тольдох мэт дэлгэж тавьдаг сэтгүүлчдээрээ бахархаж, омогшиж явсан үедээ бичих юмсан, туурвих юмсан гэж догдлон суусан өдөр ч олон бий. Магадгүй харин өнөөдөр өчүүхэн миний илгээсэн ярилцлага, нийтлэлийг гололгүй нийтлэж, илэрхийлэх гэсэн, хэлэх гэсэн санааг минь мянга мянган хилчдэд дайж өгдөгт нь талархаж явдаг юм.
Үе үеийн сэтгүүлчдийн үзэгний үзүүр, үгийн хүчээр хурцлагдаж, хилчдийн ажил амьдрал, ололт, амжилт бүхнийг ширхэгчлэн нийтлэж, удам дамжсан хилчдийг зөв төлөвшүүлэн бэлтгэхэд “Эх орны манаа” сонины редакцийн хамт олон, эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч, сурвалжлагч, эх бэлтгэгч, гэрэл зурагчин, идэвхтэн бичигч нарын үүрэг оролцоо асар их байсныг энд дурдахыг хүслээ. Хойшид ч үйл хэрэг нь улам бүр төгөлдөржинө гэдэгт би бээр төгс их итгэлтэй явдгаа илэрхийлж, үл тасрах үзэглэлийн эзэддээ, “Эх орны манаа” сонины эрхэм уншигч таньд сайхан бүхний дээдийг хүснэм.
Brother PE design software 11.22
Optitex software purchase
Purchase software