Би Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг сахиж яваа жирийн нэгэн гэрээт цэрэг. Өглөө эртлэн босоод өглөөний нарыг улсынхаа хил дээр тосох үнэхээр сайхан байдаг. Гэрээт цэргийн албанд маш олон залуус орж, эх орныхоо хилийг манан улсынхаа төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж яваа. Тэдгээр залуусаар Монголын ард түмэн бахархаж явдаг гэж би боддог. Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйл бол эх орон. Мянга мянган залуус хилээ манаж олон ээжүүд сааль сүүнийхээ дээжээрээ дамжуулж эх орноо хамгаалж байдаг. Залуусын хамгийн эрхэм үүрэг бол эх орноо хамгаалах. Эр хүн гэдэг эх орон дуудахад хэзээд бэлэн байх ёстой. Монгол хүн бүрийн эрхэмлэн дээдлэх үнэт шүтээн бол эх орон, ээж аав минь билээ. Энэ бүгдийгээ хамгаалж яваа хилчин би жаргалтай. Энэ тухай сайхан дуу ч байдаг. Хилчин хүн болно гэдэг эхэндээ их хэцүү боловч яваандаа бүх зүйлд суралцдаг. Хилийн цэрэгт алба хаасан залуус амьдралын их сургууль төгссөн жинхэнэ амьдралд бэлтгэгдсэн хүн болдог. Залуу хүн мөрөөдөлтэй байх ёстой. Гэхдээ зөвхөн мөрөөдөөд суухдаа биш, түүнийхээ төлөө хийж бүтээх ёстой. Би бол ажилтай, орлоготой, зорилготой, хийсэн бүтээсэн зүйлтэй, хатуужил бэрхшээлийг давах чадалтай Монгол эр хүн. Би албаа хаагаад амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулж аав ээжийн заагаагүй ажлыг дарга нараасаа, ах нараасаа анд нөхдөөсөө сурч, амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулсан жирийн нэгэн гэрээт хилчин.
Хилийн 0168 дугаар ангийн 0137 дугаар салбарын байлдагч г.баяндалай