“Хилчин” спорт хороо
  • 18:25
  • 51

ХИЛИЙН 0208 ДУГААР ТУСГАЙ САЛБАР /ХИЛЧИН СПОРТ ХОРОО/-НЫ ТАНИЛЦУУЛГА

Хилийн 0208 дугаар тусгай салбар/хилчин спорт хороо/-нь 1946 онд “Хилчин” нийгэмлэг нэртэйгээр анх байгуулагдсан.

1955 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр “Хилчин” нийгэмлэгийг татан буулгасан.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 255 дугаар тогтоолыг үндэслэн Хилийн ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар 1975 онд “Биеийн тамир, спортын 0208 дугаар тусгай салбар” байгуулагдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 71 тоот тушаалаар “Хилчин” бөхийн клубыг Хилийн 0253 дугаар ангийн харьяанд “Хилчин” биеийн тамир, спорт хороо болгон өргөтгөсөн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Хилийн 0253 дугаар ангийн харьяанд байсан “Хилчин спорт” хороог бие даасан бүтэц, орон тоотойгоор Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/ болгон өргөтгөн зохион байгуулсан.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

  1. Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн, цэргийн биеийн тамирын сургалтыг зохион байгуулах.
  2. Цэргийн алба хаагчдын бие хамгаалах, гардан тулалдах, тусгай бэлтгэлийн сургалт явуулах, ур чадварыг нэмэгдүүлэх.
  3. Хил хамгаалах байгууллагад цэргийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортын өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэх, хилчдийн нэрийг улс, олон улс, тив дэлхий, олимпийн давцанд өндөрт өргөх. 
  4. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний амжилт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар 2,  гавьяат тамирчин 5, дэлхийн аварга 4, олон улсын хэмжээний мастер 43, спортын мастер 24 ажиллаж байна.

Үндэсний спорт:

А.Үндэсний сурын харваа

     -Улсын даян мэргэн цолтон-1,

Б.Үндэсний бөх:

     -Улсын аварга цолтон-1

     -Улсын гарьд цолтон-2

     -Улсын заан цолтон-6

     -Улсын харцага цолтон-3

     -Улсын начин цолтон-22 тус тус байна.

Улс, тив дэлхий, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс

-Жүдо бөх:

     19 алт, 17 мөнгө, хүрэл 24                   – 60 медаль

-Самбо бөх:

     - алт 15, 8 мөнгө, 4 хүрэл                     – 27 медаль

-Жижицу:

     алт 2, мөнгө 2, хүрэл 1                         – 5 медаль

-Кураш бөх:

     алт 5, мөнгө 2, хүрэл 3                         – 10 медаль

-Чөлөөт бөх:

     алт  5, мөнгө 9, хүрэл 10                      – 24 медаль

-Хүндийн өргөлт:

     алт 4, мөнгө 4, хүрэл 6                        – 14 медаль

-Хөнгөн атлетик:

     2 мөнгө, 3 хүрэл медаль                      – 5 медаль

-Бокс:

     алт 4, мөнгө 3, хүрэл 8                        – 15 медаль

-Волейбол: 

     алт 4, мөнгө 3, хүрэл 5                        – 12 медаль

-Хүч, бие бялдар:

     алт 4, мөнгө 2, хүрэл  4                       – 10 медаль

-Үндэсний бөх:

     түрүү 5, үзүүр 6, шөвгөрсөн – 10

Нийт 266 медаль хүртсэнээс  алт  94, мөнгө 74, хүрэл 98.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын бөхийн барилдаанд ахлах дэслэгч Ц.Бямба-Очир 5 давж, Монгол Улсын начин цол хүртэж, дэд хурандаа С.Мөнхбат их шөвгийн 4 үлдсэн.

Монголын үндэсний бөхийн холбоо, батлан хамгаалах яам, алдар спорт хороо хамтран зохион байгуулсан бүх цэргийн баяр наадамд үндэсний бөхийн тамирчин, дэд ахлагч Б.Түмэндэмбэрэл үзүүрлэсэн.

Налайх дүүргийн баяр наадамд дэд ахлагч Б.Түмэндэмбэрэл, Завхан аймгийн баяр наадамд ахлагч П.Өсөхбаатар, Сүхбаатар аймгийн баяр наадамд энгийн Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн баяр наадамд энгийн Д.Аззаяа нар түрүүлэн, аймгийн арслан цол хүртсэн.

Индонезийн “Жакарта” хотод зохион байгуулагдсан 18 дахь азийн наадмын “Кураш” бөхийн төрлөөр ОУХМ Б.Баасанжаргал мөнгөн медаль хүртсэн.

Индонезийн “Жакарта” хотод зохион байгуулагдсан 18 дахь азийн наадмын “Чөлөөт” бөхийн төрлөөр ОУХМ Э.Сумьяа хүрэл медаль хүртсэн.

Индонезийн “Жакарта” хотод зохион байгуулагдсан 18 дахь азийн наадмын “Чөлөөт” бөхийн төрлөөр ОУХМ Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртсэн.

“Жүдо” бөхийн төрлөөр Хөдөлмөрийн баатар, хошууч Д.Сумьяа хүрэл медаль хүртсэн.

Азербайжаны “Бакут” хотод зохион байгуулагдсан 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, хошууч Д.Сумьяа хүрэл медаль хүртсэн.