АХМАД Б.ОТГОНЖАРГАЛ: “МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХААР АЛХААД МАРШ” ГЭХ ТУШААЛЫГ АВАХ БҮРТЭЭ УЛАМ СОНОР СЭРЭМЖТЭЙГЭЭР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
  • 10:34
  • 36048
Хилийн 0108 дугаар ангийн 0315 дугаар салбар /төмөр замын боомт/-ын ахлах шалгагч, ахмад Б.Отгонжаргалтай ярилцав.

Ахмад Д.Сэргэлэнбаяр

-Хил хамгаалах байгууллагад хэдэн онд орж, ажлын гараагаа аль ангиас эхэлж байв?
-Миний хувьд тус ангид өөрийн хүсэлтээр 2004 онд хилчин шалгагчаар томилогдон 16 дахь жилдээ ажиллаж байна.
-Энэ хугацаанд та хилчин хүний бахархлыг тээж ажилласаар ирсэн байх?
-Хилийн торгон шугаман дээр эх орон, ард түмэн, үр хүүхэд, аав ээж, ахан дүүсийнхээ амгалан тайван байдлыг ханган хилийн манаанд алхаж, өглөөний мандах нарыг угтах мянга мянган хилчин цэрэг эрс, тэдэнтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй хилчин гоо бүсгүйчүүдээрээ үргэлж бахархаж явдаг. Шалган нэвтрүүлэх албаны манаанд “Монгол Улсын хил хамгаалахаар алхаад марш” гэх тушаалыг авах бүртээ улам сонор сэрэмжтэйгээр үүргээ гүйцэтгэхийг хичээдэг. Энэ л миний ажлаасаа мэдэрдэг аз жаргал, бахархал юм даа.
-Хилчин гэр бүлийн үнэ цэнэ гэвэл?
-...Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн хос багана нь чи бид хоёроо... гээд сайхан дууны үгээр жишин ярих дуртай. Монгол гэр хос баганатай байдгийн нэгэн адил хилчин хүний ажлын ачаалал, хүнд бэрх, асуудал бэрхшээлийг ойлгож, ар талыг нь баттай даах амьдралын тулах багана нь яах аргагүй бидний хань ижил. Өөр нэг гэр бүлийнхээ тухай мөн ярих ёстой. Миний хувьд хилчин хүн бусдын төлөө төрсөн мэт санагддаг. Их тусархуу нөхдийнхөө жаргал зовлонг байнга хуваалцаж байдаг. Гэр бүлийн минь хоёр дахь гишүүд болсон хамт олон бүхнээс эрхэм юм.


-Та шалган нэвтрүүлэх албанд ажиллах хугацаандаа хэдэн удаагийн хилийн зөрчил болон баримт бичгийн зөрчил илрүүлж байв. Ямар ур чадвар гарган илрүүлсэн талаар ярихгүй юу?
-Улсын хил зөрчсөн, зөрчихийг завдсан 20 гаран үйлдлийг илрүүлэн, зохих журмын дагуу шийдвэрлүүлэн ажилласан. Анх шалгагч болоход хилийн зөрчлийг долоон мэдэрхүйгээ ажиллуулж байж илрүүлдэг гэж хэлж сургасан. Тухайлбал, зураг сольсон бол гараараа тэмтэрч, зориулалтын бус цавуу ашигласан, цавуугаа зурагнаасаа илүү гаргасан эсэх зэргийг мэдэрч нарийн шалгадаг байлаа. Одоо цаг өөр болж хуурмаглал хийж байгаа иргэдийн үйлдэл хүртэл дагаад нарийссан. Өнөө үед зорчигчийн биеэ авч яваа байдлыг ажиглах, асуумжаар ямар нэгэн зөрчлийг нууж байгаа эсэхийг илрүүлэн ажиллаж байна.
-Шинэ, залуу шалгагч нарт хандаж юу гэж зөвлөх вэ?
-Өөрийнхөө шалгаж байгаа хүнийхээ үйл хөдлөл, нүдний харцыг хамгийн түрүүнд харж ажиглаж байгаарай. Ямар нэгэн сэжигтэй хүний нүдний харц цаана л нэг өөр буюу биеийн хэлэмжээ өөрчилж чаддаггүй. Шалгагч хүнд мэдрэмж, ажигч гярхай чанар өөрийн эрхгүй суудаг.
-Таны амьдралын үнэт зүйл юу вэ?
-Хүн бүр амьдралынхаа үнэт зүйлийг өөр өөрөөр тайлбарлах байх. Миний амьдралын үнэт зүйл бол гэр бүл, үр хүүхэд минь юм. Миний хань удам залгасан хилчин хүн. Жаргалсайханы Олзбаяр гэдэг. Тус ангийн хилийн 0317 дугаар салбарт харуулын даргын албыг хашдаг. Хил хамгаалах байгууллагад 20 жил ажиллаж байгаа. Хань бид хоёр сайхан охины аав ээж болоод 22 дахь жилдээ ханилж байна.
-Та удам залгасан хилчин гэж хэлсэн. Аав ээж нь хаана аль ангид ажиллаж байсан юм бэ?
-Миний аавыг Дашнямын Бат-Эрдэнэ, ээжийг минь Жамъянжамцын Хүрэлтогоо гэдэг. Миний аав, ээж хоёр Хилийн 0184, 0129, 0132, 0275, 0252 дугаар ангиудад ажиллаж тус ангиуддаа удаа дараа тэргүүний ажилтан, хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан хийсэн бүтээсэн гавьяатай, хамт олныхоо дунд нэр хүндтэй сайхан хүмүүс байдаг юм даа. Аав, ээж хоёроороо бахархаж, үргэлжлэл нь болж, Хил хамгаалах байгууллагад ажиллаж, удам залгасан хилчин заяандаа баярлаж явдаг. Ээжийнхээ шинелийг өмсөн толины өмнө зогсоод цэргийн хүн болно гэж мөрөөддөг багын хүслээ биелүүлсэндээ баяртай байна.
-Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дотор нь ажиллаж байгаа хүний хувьд хэрхэн харж дүгнэдэг вэ?
-Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байдаг. Тиймээс ч энэ амьдралыг сонгож том айлд орж ирсэн бол өргөсөн тангарагтаа үнэнч байж өнөө маргаашаа бодож биш ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж амьдраарай гэж хэлье дээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
StevenJok [177.200.35.244] 14 минутын өмнө
whireeicomporce thingiverse.commu bot hahamu download Download AnymNSoymnmoncof Download exogheigreE thingiverse.com TiccoisseBivy Download Voridedgerve download kasumi rebirth v3.25 full Studio Scrap 5 Crack https://cdn.thingiverse.com/assets/17/fb/c5/73/fd/Connectify-max-crack.html WGA Patcher Permanent Kit WPatcherP5575987 Zip The Tournament Director 2.4.1.full.rarHD Online Player (Vgate Scan Software Update) Download InfugssughNuh thingiverse.com
Хариулах