Хошууч Ц.Даваахүү
Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд ХХТХЗ-ийн дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын бүлэг Хилийн 0306 дугаар ангид ажиллалаа. Энэ үеэр сум суурин газар оршдоггүй, аймгийн төвөөс алслагдмал ангийн байрлалд хилчдийн хүүхдүүдийг сургах бага сургуулийг аймаг орон нутгийн хөрөнгөөр барих асуудлыг шийдвэрлэснээ уламжлав.
Мөн Булган сумын соёлын төвд ашиглагдахгүй байсан 12 нэр төрлийн 17 ширхэг 16450,0 төгрөгийн иж бүрэн үлээвэр хөгжмийг ангийн соёлын төвд шилжүүлэн өгсөн юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан “Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд”-ийн талаар, Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баяртунгалаг “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр бие бүрэлдэхүүнд мэдээлэл хүргэн, гарын авлагыг тарааж, Эрүүл мэндийн төвд амны хаалт, витамин, зарим шаардлагатай эмүүдийг хүлээлгэн өглөө.