БАЙНГЫН ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОГДЛОО
  • 09:53
  • 2081
Хилийн 0129 дүгээр анги

Дэд хурандаа Н.Бумцэнд

Хилийн 0129 дүгээр анги хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд ХХТХЗ-ийн дэмжлэгтэйгээр хилийн 0157 дугаар салбарыг өндөр хүчдэлийн байнгын эрчим хүчинд холбох ажлыг зохион байгуулав. 

Хилийн 0223 дугаар салбараас 0157 салбар руу 10 кв-ын цахилгаан дамжуулах шугам татах ажлыг Захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга, дэд хурандаа Б.Ундарбатаар ахлуулсан 11, Дорноговь аймгийн Эрчим хүч, ус хангамжийн II ангийн орлогч дарга, ерөнхий инженер Г.Өглөөбаяраар ахлуулсан 15, нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 2020 оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 04-ний хооронд ажилласан юм.

1983-1985 онд орон нутаг, төмөр замын удирдах газартай хамтран хилийн 0156, 0250, 0138, 0223 салбаруудыг цахилгаантай болгосон бол 35 жилийн дараа хилийн 0157 дугаар салбарыг өндөр хүчдэлд холбосон нь хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн үйл явдал боллоо.