Ахмад Ц.Загдаа
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын онцгой байдлын комисс, ЗДТГ, Гал унтраах, аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасаг, Ноён сумын сум дундын эмнэлгийн салбар, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран хариуцсан хэсэгт Covid-19 өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж тусгаарлан саатуулах ажиллагааг чадавхжуулах зорилгоор “Хилийн Шивээхүрэн боомтод цар тахлын сэжигтэй тохиолдолд илэрсэн үеийн хамтарсан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг нүүрс тээврийн хэрэгслийн орох чиглэлд жолоочийн биед өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрснээр эхлүүлж, сэжигтэй тохиолдлыг хилийн боомтоос 16 километрт байрлах тусгаарлах байранд хүргэн дараагийн шатлалд шилжүүлэх талаар төлөвлөгөөний дагуу хууль дүрмийн хэмжээнд зохион явуулсан. Уг арга хэмжээнд долоон байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Дадлага сургуулийн төгсгөлд ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбат үйл ажиллагааны ололт дутагдлын талаар дүгнэлт хийж, үүрэг чиглэл өгснөөр өндөрлөлөө.