ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • 10:25
  • 1592
"Хилчин дугуй сонирхогчдын клуб"

Хилийн 0253 дугаар ангийн СМССА, ахлагчийн зөвлөл хамтран "Хилчин дугуй сонирхогчдын клуб"-ын гишүүдийн дунд ээлжит дугуйн аяллыг Улаанбаатар-Налайхын чиглэлд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ХХЕГ-аас ес, Хилийн 0253 дугаар ангиас 15, Хилийн 0224 дүгээр тусгай салбараас зургаан алба хаагч хамрагдаж, нийт 73 км дугуйгаар аялав. Мөн "Байгалиа хамгаалья-Ногоон дуу хоолой" аянд нэгдэж Туул голын орчимд цэвэрлэгээ хийсэн юм.