Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
-Сайн уу чамайг хэн гэдэг вэ. Хоёулаа сууж байгаад охидын яриа ярья тэгэх үү?
-Аан нөгөө намайг Ухаанзаяа гэдэг ш дээ.
-Чи ёстой гоё нэртэй юм аа?
-Тэр хараа Төгөлдөрийн машин байна. Би чинь Ухаанаа ш дээ.
-Чи хэдэн настай вэ?
-Аан гурван настай.
-Аав ээжийг чинь хэн гэдэг вэ?
-Аан нөгөө Эрдэнэцэцэг. Бас Алтангэрэл.
-Аав чинь ямар ажил хийдэг юм?
-Тэр ажил /хил рүү заав/ Энэ нөгөө албаны байр.
-Ээж нь ямар ажил хийдэг?
-Нөгөө жижигхээн ажил.
-Чиний дүүг хэн гэдэг вэ?
-Аан нөгөө Элбэгзаяа. Эрэгтэй.
-Дүү нь жаахан уу?
-Ингээд мөлхдөг. Манай дүү Хутаг-Өндөрийн төв дээр байгаа. Би дүүгээ санадаггүй. Өдөр харин санадаг.
-Чи ямар гоё плаж, гуталтай юм бэ?
-Ээж надад гэрээсээ авч өгсөн юм.
-Энэ чиний машин юм уу?
-Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би чихэр идэж байгаа ш дээ. Аниа хоёулаа тийш ээ явах уу.
-Чи надад дуу дуулаад өгөөч. Ингэхэд ямар дуу мэдэх вэ?
-Аан нөгөө тогоруу янзын л...
Тогоруу янзын күүкэдэй
Тоодог бяцхана ангаахай
Ойн күрэн баавгай
Олон янзын шувуунууд...
Аниа би ахиад дуулж чадна ш дээ. Ямар дуу дуулах вэ. Нөгөө энхриймаа гээд дуулчих уу.
-Хоёулаа салбарын хашаа руу орох уу. Та нарыг салбарын хашаа руу орохоор загнадаг уу?
-Дарга аймаар. Загнадаг. Аниа би наадахыг чинь бария. /дуу хураагч руу заав/ Бороо орохгүй байх юм. Би цэцэрлэгтээ явдаг ш дээ. Миний найзыг найз гэдэг. Би шөлтэй хоол идсэн.