БНХАУ-тай хиллэдэг боомтуудын танилцуулга
  • 12:25
  • 71488

         ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД ТӨМӨР ЗАМЫН БООМТ

Хилийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг.

Улаанбаатар хотоос                                     -650 км

Дорноговь аймгийн төвөөс                          -210 км

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас       -0 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн төмөр замын боомттой хиллэдэг.

Олон улсын гал тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм. 

Хилийн Замын-Үүд төмөр замын боомтын зураг

                        

ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Замын-Үүд авто замын боомт нь 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг.

            Улаанбаатар хотоос                           -650 км

            Дорноговь аймгийн төвөөс                            -210 км

            Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас         -4.5 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн авто замын боомттой хиллэдэг.

Даваа-Ням гарагт 08:00-18:00 цагт ажилладаг. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх байгаатай холбогдуулан одоогоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байна.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Хилийн Замын-Үүд авто замын боомтын зураг

                                   

ХИЛИЙН ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг.

            Улаанбаатар хотоос                                       -800 км

            Өмнөговь аймгийн төвөөс                             -342 км

            Өмнөговь аймгийн Ханбогд сумаас              -130 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг.

Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Бямба гарагт 08:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлдэг.

 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Хилийн Гашуунсухайт авто замын боомтын зураг 

                               

ХИЛИЙН БУЛГАН АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1556 км

           Ховд аймгийн төвөөс                         -400 км

           Ховд аймгийн Булган сумаас            -45 км

           БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг.

           Даваа-Баасан гарагт 10:00-19.00 цаг /Цайны цаг: 14:00-15:00/-т ажилладаг.

           Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Хилийн Булган авто замын боомтын зураг

                  

ХИЛИЙН БАЙТАГ АВТО ЗАМЫН БООМТ

           Хилийн Байтаг авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1600 км

           Ховд аймгийн төвөөс                          -505 км

           Ховд аймгийн Булган сумаас             -135 км

           БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг.

           Жил бүрийн 05, 07, 09 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд Даваа-Ням гарагт 10:00-19:00 цагт ажилладаг.

           Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Байтаг авто замын боомтын зураг

                        

ХИЛИЙН ХАВИРГА АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Хавирга авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -795 км

           Дорнод аймгийн төвөөс                     -135 км

           Дорнод аймгийн Чойбалсан сумаас -85 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошуунд байрладаг Архашаат боомттой хиллэдэг.

Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.

 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Хавирга авто замын боомтын зураг

       

ХИЛИЙН БИЧИГТ АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Бичигт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                                        -850 км

           Сүхбаатар аймгийн төвөөс                             -295 км

           Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас     -75 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг.

Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Ням гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т газрын тос улсын хилээр нэвтрүүлдэг.

 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Хилийн Бичигт авто замын боомтын зураг

              

ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Шивээхүрэн авто замын боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантас сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                                        -955 км

           Өмнөговь аймгийн төвөөс                              -350 км

           Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас            -90 км

           БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг.

Зорчигч, тээврийн хэрэгслийг Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т, уул, уурхайн бүтээгдэхүүнийг Даваа-Бямба гарагт 08:00-20:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т улсын хилээр нэвтрүүлдэг.

 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.

Хилийн Шивээхүрэн авто замын боомтын зураг

               

ХИЛИЙН ХАНГИ АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Ханги авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                                        -770 км

           Дорноговь аймгийн төвөөс                             -320 км

           Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас        -115 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг.

Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Ханги авто замын боомтын зураг

                 

ХИЛИЙН БУРГАСТАЙ АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Бургастай авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулагдсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1320 км

           Говь-Алтай аймгийн төвөөс               -320 км

           Говь-Алтай аймгийн Бугат сумаас      -180 км

БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг.

2019 онд 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Даваа-Ням гарагт 10:00-19.00 цаг /Цайны цаг: 13:00-15:00/-т ажилласан.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Бургастай авто замын боомтын зураг

                   

ХИЛИЙН ДАЯН АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Даян авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1890 км

           Баян-Өлгий аймгийн төвөөс              -212 км

           Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас -182 км

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг.

Жил бүрийн 06 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Даваа-Ням гарагт 11:00-18.00 цаг /Цайны цаг: 13:00-15:00/-т ажилладаг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Даян авто замын боомтын зураг

         

ХИЛИЙН БАЯНХОШУУ АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Баянхошуу авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1000 км

           Дорнод аймгийн төвөөс                     -340 км

           Дорнод аймгийн Халхгол сумаас       -60 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрладаг Өвдөг боомттой хиллэдэг.

Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Ням гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т газрын тос улсын хилээр нэвтрүүлдэг.

 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Баянхошуу авто замын боомтын зураг

                  

ХИЛИЙН СҮМБЭР АВТО ЗАМЫН БООМТ

Хилийн Сүмбэр авто замын боомт нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг.

           Улаанбаатар хотоос                            -1135 км

           Дорнод аймгийн төвөөс                     -425 км

           Дорнод аймгийн Халхгол сумаас       -85 км

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Харчин баруун гарын хошуунд байрладаг Рашаан боомттой хиллэдэг.

Жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Хилийн Сүмбэр авто замын боомтын зураг