Хилийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хоёр удаагийн 24 тооны адуу орж ирснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Ц.Энхтулга, байлдагч Э.Бат-Өлзий, Б.Жавхлан нар илрүүлэн эздэд нь хүлээлгэн өгөв. Албандаа идэвх зүтгэл гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэсэн байлдагч Э.Бат-Өлзийг “Хилийн төлөө” тэмдгээр, дэд түрүүч Ц.Энхтулгыг түрүүч, байлдагч Б.Жавхланг ахлах байлдагч цолоор, харуулын дарга, ахлах ахлагч Т.Батгэрэлийг “Онц хилчин” тэмдгээр шагналаа.