Хил хамгаалах байгууллагын анхны гэрээт ахлагч нар наймдугаар сарын 03-ны өдөр цэргийн тангаргаа өргөлөө. Засгийн газрын 2018 оны арваннэгдүгээр сарын ... тоот тогтоолоор “Цэргийн гэрээт алба хаах журам”, ХХЕГ-ын даргын 2018 оны а/123 дугаар тушаалаар батлагдсан "Хил хамгаалах байгууллагад ахлагч, офицероор цэргийн гэрээт алба хаах журам"-ыг баталсан. Тус журам батлагдсанаар хилийн салбарын ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, цэргийн гал тогооны дарга, ахлах тогоочийн албан тушаалд ажиллаж байгаа үйлчилгээний ажилчид гэрээт ахлагч болох боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэ нь гэр бүлийн хүнээ дагаж хилд үүрэг гүйцэтгэж байсан ажилчдынхаа нийгмийн асуудлыг бодитоор шийдвэрлэж байгаа томоохон арга хэмжээний нэг бөгөөд журмын хүрээнд хилийн 0132 дугаар ангийн 20 гаруй үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулалтад оролцсоноос долоон хүн шалгарсан юм.