Ахлагч О.БАЯРМАА
-Хилчин болоод хэдэн жил болж байна вэ?
-Би 2000 онд Хил хамгаалах байгууллагад анх хөл тавьсан. Хилийн 0168, 0146, 0287 дугаар ангиудад ажиллаж байсан. 2017 оноос хойш Хилийн 0151 дүгээр ангид ажиллаж байна.
-Таны бүтээлүүдийг харсан. Их сайхан зүйлс хийдэг юм билээ. Хэд дэх жилдээ гар урлал эрхэлж байна?
-Гар урлал, оёдол эсгүүрийг залуу байхын сонирхдог байсан. 2017 онд орон нутгаас хотод шилжин ирээд эхлээд хэцүү байлаа. Хотын амьдралд дасаж өгөхгүй байхад албаны дарга, дэд хурандаа Ц.Хонгорзул, “Удвалаа чи их бухимдалтай яваад байна. Аливаа зүйлийг эерэгээр, зөв талаас нь бодож бай. Бидний ажил өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь тайван зөв хандлагатай байх хэрэгтэй” гэсэн сайхан зөвлөгөөг зөв цаг үед өгсөн. Хэдэн өдөр би юу хийж чадах билээ гэж дотроо бодсон. Ингээд өөрийнхөө сайн, муу талыг цаасны хоёр талд хувааж бичээд гар урлалд илүү сонирхолтой чадах юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн дээ. Жижүүрээс бууж ирээд шанх, гоёлоо хийгээд Нарантуул зах дээр бариад зогсдог байлаа. Одоо бол худалдаж авдаг дэлгүүртэй, харилцагчтай жижигхэн ч гэсэн өөрийн орон зайтай болсон. Энэ оны эхэнд “Бүтээгч Монгол” ТББ-ын сургалтад сууж төгссөнөөсөө хойш монгол малгай урлаж байгаа.
-Бүтээлүүдээ гэрээрээ хийж байна уу?
-Гар урлалаа ажлынхаа хажуугаар гэртээ хийдэг. Ирээдүйд өөрийн гэсэн салонтой болно гэж төлөвлөж байгаа. Цэргийн хүн хоёр амьдралаар амьдарч үздэг гэдэг шүү дээ. Цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараа гар урлалаа өргөжүүлэн салон болгоно гэж боддог.
-Цор ганц гэсэн захиалга олон орж ирэх үү?
-Бүтээлүүдээ Улсын их дэлгүүр, Е март, Нарантуул худалдааны төв дээр тавьж заруулдаг. Үүнээс гадна “Гүнжийн гоёл” /Gunjiin goyol/ гэсэн фэйсбүүкийн пэйж хаягтай. Энэ хаягаараа хувь захиалга авдаг. Цор ганц гэсэн олон захиалга авч байсан. Тийм захиалга өгч байсан хүмүүс дийлэнхдээ өөрийн болон бүтээлийн зураг авахуулах дургүй байдаг. Дуучид уран бүтээлчид бас захиалга өгдөг. Тэд миний бүтээлээр гоёод дуулж байхыг нь харах сайхан санагддаг.
-Нэг захиалга хэд хоногт гардаг вэ?
-Дунджаар 10-14 хоногт гардаг. Нэг захиалга хийхэд маш их бодож судалж, сэтгэл шингээж хийхийг зорьдог. Жишээ нь буриад малгай хийхээр бол буриад малгайны онцлог, тоноглол бүрийн утга уялдааг нь судалж, эх үндсийг нь хадгалан орчин үеийн чимэглэлээ хийдэг. Бүтээл хийдэг болсноос хойш угсаатны зүйг судалж сонирхдог болсон. Түүнээс нэг иймэрхүү юм байдаг гээд өнгөц хараад хийж болохгүй. Бас энэ жилийн торгоны өнгө ямар байна гэдгийг харж шинэ загвараа хийх гэх мэтчилэн нарийн бодно. Нөгөөтэйгүүр бид соёлын өв тээгчид. Соёлын өвийг буруу тээвэл хойшид уршиг нь их. Цэргийн тэтгэвэртээ гараад дээд сургуульд угсаатны зүйгээр сурна гэж төлөвлөж байгаа. Магадгүй сурсаар байтал 50 нас хүрэх байх. Гэхдээ тэр чухал биш. Хүн үргэлж дээшээ тэмүүлж, сурч мэдэх, хөгжихийн төлөө явах ёстой. Дараагийн мөрөөдөл гэвэл сайхан дээл хувцас хийж сурах. Хилийн 0287 дугаар ангид ажиллаж байхдаа гутал хийж сурсан. Салонтой болвол угсаатны зүйн онцлогийг харуулсан үзүүлэнтэй болохын зэрэгцээ үйлчлүүлэгчээ толгойноос нь хөл хүртэл гоёод гаргах мөрөөдөлтэй. Хийсэн бүтээлээ дараа нь хараад өөрийгөө чамладаг. Би тэр үед энийг нь орхисон байна. Тэрийг нь ингэж хийвэл гоё болох байж гэх мэтчилэн алхам тутамдаа суралцаж байна даа.
-Бичил бизнесс учраас ашгаа өгч, орлого бүрдүүлж чадаж байна уу?
-Ажлынхаа хажуугаар хийдэг болохоор бизнесийн хэмжээнд өргөн хөгжүүлж чадаагүй ч цалингаас гадна боломжийн орлого бүрдүүлдэг. Аливааг голж болохгүй. Хүн дуртай зүйлээ л олж хиймээр юм билээ. Би өглөөний 04.30 цагт босохыг хичээдэг. Өглөөний хүн байснаар өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж бас өөртөө цаг зав гаргаж чаддаг. Гар урлал, холбооны ажил аль аль нь их суухыг шаарддаг. Тиймээс өглөөг нуруу, нүдний дасгал хийхээс эхэлдэг. Хүн нэг зүйлд зорилго тавиад зүтгээд ирэхээр хувийн сахилга бат, төлөвлөлт ч сайжирдаг юм байна. Манай охин зарим үед надаас санхүүгийн дэмжлэг хүснэ л дээ. Тэр үед нь би шууд мөнгө өгөхийг хүсдэггүй. Харин “Чи миний энэ ажилд тусалбал энэнээс орж ирэх мөнгөнөөс чамд цалин өгнө. Чи тэр мөнгөөр юу авахаа өөрөө мэд” гэж зөвлөдөг. Энэ нь нэг талаасаа санхүүгийн боловсролтой болгохын зэрэгцээ ажилд сургаж байна гэж боддог.
-Хилчин бүсгүйчүүддээ сургалт явуулдаг уу?
-Сургалт явуулж амждаггүй. Гэхдээ сурах хүсэлтэй байна гээд хандсан хүмүүст боломжоороо зөвлөгөө өгөхийг хичээдэг.
-Та ямар зүйлээс урам зориг авч өөрийгөө хурцалдаг вэ?
-Бусдын захиалгыг хийж байхдаа урам зориг авна. “Баярлалаа, ямар гоё болсон юм бэ” гэхийг сонсоод бүр ч ихээр эрч хүч авдаг. Ангийн хамт олон минь надад маш их тусалж урам өгдөг гэх мэтчилэн олон зүйлээс урам авч, өөрийгөө хурцалж байдаг. Намайг урмаар үргэлж тэтгэж байдаг ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа гэдгээ танай сониноор уламжилья.
-Хилчин бүсгүйчүүддээ өөрийн туршлагаас хуваалцаж, урам хайрлаач?
-Би эмэгтэй хүнийг “бүтээгч” хүмүүс гэж боддог. Эмэгтэй хүн хэвлийдээ амь бүтээхээс эхэлдэг. Тиймээс бүсгүй хүн бүтээе гэж зоривол чадахгүй зүйл үгүй. Би хилчин бүсгүйчүүдээ мундаг бүтээгчид гэж боддог. Гэр бүлээ дагаад хилийн анги, салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүд бүтээж болох бүхнийг сурчихсан байдаг. Хүн бүхэнд авьяас бий. Тэр авьяасаа чадвар болгож хөгжүүлэх нь чухал. Та гэр ажил гэсэн замаа өөрөө л бүтээж байгаа. Харин тэр замаа яаж бүтээх нь таны сонголт. Миний бие гар урлалын салбарын мэргэжилтнүүдийн хажууд жижигхэн л дээ. /Инээв.сур/ Гэхдээ бараагаа дэлгүүрт өгөөд явж байхдаа, “Энэ хилчин бүсгүй. Хилийн цэргийнхэн ажилсаг, мундаг хүмүүс” гэж бусдын ярихыг олонтаа сонссон. Үнэхээр манай хилчин бүсгүйчүүд ажилсаг. Гэхдээ үргэлж илүү ихийг суралцаж гадна болон дотроосоо өөрийгөө хөгжүүлж яваарай гэж хэлье. Нийт хилчин бүсгүйчүүддээ ажлын өндөр амжилт хүсэн, аз жаргалыг ерөөе.
네이버 아이디 판매. 네이버 아이디 구매. 네이버아이디매입. 네이버 아이디 판매 가격. 네이버 실명 아이디 구매. 네이버 아이디 대여.네이버 비실명 아이디 생성. N사 비실명 아이디 판매. N사 비실명 아이디 팝니다. N사 비실명 계정 구매. N사 비실명 아이디 구매.
When buying Viagra, it's important to get the genuine product from a trusted source. Please carefully check the information on purchase safety, authenticity guarantee, shipping information,비아그라etc. provided on the website, and in case of any problem, we will keep in touch with our customer support team to help you solve the problem.