Дэслэгч М.Уранбайгаль
ТТАХНЭ-ийн сэтгэцийн эмч Э.Даваажаргал:-Өнөөдөр Хилийн 0151 дүгээр ангийн алба үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус анги үнэхээр сайхан зохион байгуулалттай, алба хаагчдынх нь ажиллах орчин сайн бүрдсэн гэж харлаа. Цэргийн байгууллагын онцлог нь захирах захирагдах ёсыг мөрдөж, үйл ажиллагаа нь тодорхой дүрэм, журмын хүрээнд явагддаг учиртай. Тиймээс цэргийн хүмүүс сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөх нь элбэг. Өнөөдөр ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө авъя гэж хандсан алба хаагч алга. Эмнэлэг дээр үйлчлүүлэхээр ирж буй хилчдийн хувьд нойрны асуудалтай, сэтгэл түгшилт өндөртэй байдаг. Цөөн тохиолдолд сэтгэл гутрал ажиглагддаг. Мөн F42 буюу стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг үүссэн байх нь элбэг. Хилийн ангиудад орон тооны сэтгэлзүйч ажилладаг боловч, хамт ажиллаж байгаа хүндээ итгээд ярих нь тун ховор. Ингээд өөрт тулгамдаад байгаа асуудлаа ярилгүй түгжээд яваад байдаг талтай. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай зургаан сараас дээш хугацаанд явахад сэтгэл зүйн эмгэг үүснэ гэж үздэг. Сэтгэл зүйн өөрчлөлтөөс болоод биеийн зовиур ч үүсдэг. Тухайлбал, толгой өвдөж, зүрх дэлсэх, хоолой горойх, цээжин дээр хүнд зүйлээр дарах мэт шинж тэмдэг илэрдэг. Ийм зовиур илрэхээр нь хүмүүс мэдрэл, зүрх судас, дотрын эмчид үзүүлээд яваад байдаг. Гэвч онош нь тодордоггүй. Ийм хүмүүст сэтгэл зүйн гаралтай зовиур гэж оношлохоор хүлээн зөвшөөрдөггүй. Хүн сэтгэлээрээ өвдөнө гэж юу байхав гэдэг. Энэ нь сэтгэл зүйн талын ойлголт мэдээлэл хомс байгаагийн шинж. Тиймээс хилчдийгээ ямар нэгэн сэтгэл зүйн дарамт, түгшүүрт өртсөн бол мэргэжлийн сэтгэлзүйчид цаг алдалгүй хандаарай гэж зөвлөмөөр байна.
Б.Урангоо: Би дуулах авьяастай
-Сургуульд орох гоё уу?
-Гоё. Би тоонд дуртай. Зуугийн дотор тоолж чадна. Гэхдээ заримдаа мартчихдаг. Би одоо цэцэрлэгт явахгүй Анхаа, Золоо багшийгаа санана. Бас Мөнхжин найзтайгаа ахиж тоглож чадахгүй.
-Том болоод ямар хүн болох вэ?
-Би мэс заслын эмч болно.
-Чи дүүтэй юу?
-Ижлээ гэдэг эрэгтэй дүүтэй. Манай дүү дөрвөн настай. Би дүүгийнхээ үгэнд ордог. Харин манай дүү миний үгэнд ордоггүй.
-Ахтай юу?
-Хоёр ахтай. Том ах сургуульд орчихсон. Харин жаахан жижиг ах маань сургуульд сая орсон.
-Чи хэддүгээр сургуульд орох вэ?
-Ээж өөрөө мэдээд сургуульд оруулна гэсэн.
-Аав, ээжийнх нь ажлаас хичээлийн хэрэглэл өгсөнд баярлаж байна уу?
-Би Элса, Анна хоёрын зурагтайд нь дуртай. Надад таалагдсан.
-Чи чихрэнд дуртай юу?
-Би одоо чихэр идэхээ болиод шүдээ эдгээх гэж байгаа.
-Чи ямар авьяастай вэ?
-Би дуучны авьяастай. Цасан охины дуу дуулж чаддаг. Би цасан охинд дуртай. Өнөөдөр би бүх хувцасаа цагаан болгож ирсэн. Энийг хар даа аниа.
Л.Энхнаран: Би бүх үсгээ мэддэг
-Цүнх нь таалагдсан уу?
-Таалагдсан. Би сургуульд орох дуртай байна. Онц сурна.
-Дахиж цэцэрлэгтээ явахгүй гэхээр ямар байна?
-Угаасаа төгсчихсөн ш дээ. Би цэцэрлэгт дандаа хичээл хийсэн. Зөндөө үсэг мэднэ. А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З.... Бас бичиж чадна.
-Тоо мэдэх үү?
-Мэднэ.
-2+2 хэд вэ?
-4.
-Чи айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би ах, эгчтэй бас дүүтэй.
-Ээжийнх нь ажлаас өгсөн цүнх таалагдаж байна уу?
-Таалагдаж байгаа. Ээж өмнө нь надад цүнх авч өгөөд би хоёр цүнхтэй болсон. Гэхдээ тэр цүнх арай том болохоор дараа нь үүрнэ.
-Чи ямар мэргэжилтэй болох уу?
-Би балетчин болж чадна.
-Ээж, аав хоёр нь юу хийдэг вэ?
-Ажил хийдэг. Гэхдээ юу хийдгийг нь мэдэхгүй.
-Шүд нь хааччихсан юм бэ?
-Манай дүү Төгсөө удирдлагаар цохиод уначихсан. Нэгийг нь ааруул идэж байгаад унагаачихсан.
А.Буянзаяа: Би хүүхдийн эмч болно
-Өөрийгөө танилцуулах уу?
-Миний нэрийг ээж өгсөн. Би дээрээ дүүтэй. Бас доороо дүүтэй. Би хамгийн жижиг нь. Бас хоёр эгчтэй.
-Сургуульд сурах гоё уу?
-Гоё. Би гаран дээрээ ханиад хүрдэггүй тариа тариулаад сургуульд явах гэж байгаа. Би уйлаагүй.
-Сургуулийн дүрэмт хувцас авсан уу?
-Авсан. Цүнхээ аваагүй байсан. Өнөөдөр надад зөндөө гоё дэвтэр, харандаа өгсөн.
-Энэ зун яаж амарсан бэ?
-Би аавынхаа ажил дээр тоглосон. Манай аав цэрэг. Би хүүхдийн эмч болно.