Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
-Цэргийн гэрээт албыг хаагаад хэдий хугацаа өнгөрч байна?
-Нэг жил, долоо сар алба хааж байна. Бид Алтанбулаг чөлөөт бүсийн болон авто замын шалган нэвтрүүлэх боомтын харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг.
-Удахгүй хоёр жилийн хугацаа дуусах нь байна шүү дээ. Дараагийн төлөвлөгөөгөө боловсруулчихсан уу?
-Тэгсэн. Цэргийн хүн болохын тулд үргэлжлүүлэн суралцахаар шийдвэрлэсэн.
-Та нарын алба хаах орчин нөхцлийг сайжруулж, албаны шинэ байр барьж ашиглалтад ороход бэлэн болжээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Хилийн 0101 дүгээр ангийн гэрээт хилчид тун удахгүй тохилог албаны байранд шилжин ороход бэлэн болоод байгаа. Алба хаахад бүхий л зүйл бидэнд бэлэн байна. Тус байрыг богино хугацаанд барьж бэлэн болгосонд баярлалаа. Бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлэх бүхий л орчин нөхцөл бүрдсэн.
-Цэргийн гэрээт албыг хааж байгаа залуус өөрийгөө хөгжүүлэх боломж бий юу?
-Гэрээтийн алба хүний амьдралын их гараа юм байна. Үүнээс цааш амьдралд хөл тавихад олон чадварыг энэ албанд эзэмшдэг. Хугацаат цэргийн албыг хилийн 0243 дугаар ангид хаасан. Цэргийн албыг хааснаар сууриа тавьж улмаар гэрээтийн албыг хаахад илүү хариуцлагатай болдог юм билээ. Энэ алба ирээдүйн зорилгоо нарийн тодорхойлох боломжийг олгодог.
-Та нууц биш бол гэрээ байгуулахдаа хэдэн хувийн хуримтлал үүсгэхээр тохиролцсон бэ?
-Цалингийнхаа 70 хувийг хуримтлалын дансанд, үлдсэн 30 хувийг гар дээр бэлэн авахаар тохирсон. Цалингаараа төлөвлөсөн зүйлээ хийнэ. Би хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарыг өөрийн гэр шигээ боддог. Миний л амьдарч байгаа орчин шүү дээ. Би хооллож, ундалж, амарч байна. Тиймээс өөрийн гэртээ аль болох аливаад гар бие оролцохыг хүсдэг. Тиймээс гэрээтийн шинэ байрандаа орно гэхээр баяртай байна.
-Цаашид энэ албыг сонирхож байгаа залууст хандан юу гэж хэлэх вэ?
-Бидэнд бүхий л боломж нээлттэй. Хилийн цэрэг гоё шүү, залуус аа.