Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриатайгаар “Соёлын цаг” аяныг наймдугаар сарын 26-ны өдрөөс аравдугаар сарын 26-ныг хүртэл зарлаад байгаа. Тус аянд ХЦДБЧ нэгдэж нийслэлчүүддээ соёл урлагаар үйлчилж байна. ХЦДБЧ-ын уран бүтээлчид ард иргэддээ цэрэг, эх орны сэдэвтэй үндэсний урлагийн бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоо өргөн барьж байгаа юм.