Ахлах ахлагч Ж.Наранцэцэг
Хилчдийн хүүхдүүдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролыг дэмжих ажлын хүрээнд хилийн 0165 дугаар анги Аймгийн ЗДТГ-ын удирдлага, Хууль зүйн хэлтэс, БНТУ-ын “Тика” олон улсын байгууллагатай хамтран 27 сая төгрөгийн төсөл хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд “Бүжин” цэцэрлэгт тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулав. Ангийн цэцэрлэгт гал зуухны иж бүрэн тоног төхөөрөмж, аяга таваг, ширээ сандал, ор дэвсгэр зэрэг хэрэгцээт зүйлсийг өгсөн нь хилчдийн хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлсэн ажил боллоо.