Ахлах ахлагч Г.Наранхүү
“Шри Шри Шри” олон улсын онлайн марафон гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 22-нд зохион байгуулагдав. Уг тэмцээнд 37 орны 214 тамирчин оролцсоноос хилийн 0151 дүгээр ангийн Барилга орон сууцны албаны барилгын техникч, ахлах ахлагч Ц.Энхболд 42 км замыг 03.50 цаг туулж, олон улсад 26, Монголдоо III байр эзэллээ. Ахлах ахлагч Ц.Энхболд нь 2014, 2019 оны "Цэрэг спортын наадам"-д алт, хүрэл медаль, 2019 онд"Халх голын ялалтын 80 жил"-ийн ойд зориулсан 629 км холын зайн гүйлтэд амжилттай оролцсон туршлагатай тамирчдын нэг юм.