Хил хамгаалах байгууллагын тусгай архив
  • 18:28
  • 11670

ХИЛИЙН ЦЭРГИЙН ТУСГАЙ АРХИВ

Хилийн Цэргийг Удирдах Газрын даргын 1994 оны 2 сарын 28-ны өдрийн 155 дугаар тушаалаар Хилийн Цэргийн төв архив байгуулагдсан.

Тус архив нь Монгол улсын хилийн болон хил хамгаалалтын түүхэнд холбогдох баримтаар архивын сан хөмрөгийг бүрдүүлж, Улсын хил хамгаалах байгууллага, түүний харьяа нэгжүүдийн үйл ажиллагааны явцад бий болсон эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны ач холбогдолтой баримтыг төвлөрүүлэн хадгалах, хамгаалах, ашиглуулах, байгууллага, иргэдэд архивын мэдээллээр үйлчлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж  байна.

Одоогийн байдлаар тус архивт цаасан суурьтай баримтын, тусгай төрлийн баримтын гэсэн үндсэн 2 сан хөмрөгт 1990-2011 оны 40000 гаруй баримт хадгалж байна

 Сан хөмрөгийн бүрэлдэхүүн:

Баримтын ангилал

Хөм-рөгийн тоо

Баримтын бүрэлдэхүүн

Цаасан суурьтай

Хил хамгаалах ерөнхий газрын

5

Хил хамгаалах байгууллагын удирдлагын баримт, тус байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн хэрэг

Хилийн отряд, ангийн

35

Хилийн отряд, ангийн үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын баримт

Санхүүгийн баримтын

45

Цалингийн баримт

Тусгай төрлийн

Кино баримтын

1

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд холбогдох уран сайхны болон баримтат кино

Гэрэл зургийн

1

Гэрэл зургийн хальсан ба негатив, гэрэл зураг бүхий хяналтын карт, гэрэл зургийн цомог

Цахим баримтын

2

Цахим хэлбэрт шилжүүлсэн баримт

           Архивын үйлчилгээ:

ХЦ-ийн төв архив нь Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн30 дугаар зүйл, ХХЕГ-ын даргын 2021 оны А/39 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагын архивын баримт ашиглалтын журам”-ын дагуу байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу дараах 4 төрлийн лавлагаа, тодорхойлолт гарган үйлчилдэг. Үүнд:

-Хил хамгаалах байгууллагад ажилласан жилийн лавлагаа,

- цалингийн тодорхойлолт,

- тушаал, шийдвэрийн хуулбар,

- хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа болно.

Тус архивт Хил хамгаалах байгууллагын 1990 оноос хойшхи баримт хадгалагддаг тул мөн оноос хойшхи Хилийн цэрэгт ажилласан, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, баримтын хуулбар, мөн хилийн анги, тусгай салбарт ажиллаж байсан үеийн 1980 оноос 2006 оныг дуусталх цалингийн лавлагааг гаргана.

1990 оноос өмнөх баримтууд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагддаг болно.

 Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн30 дугаар зүйлийн 30.5-ын дагуу төрийн архивын баримтыг ашигласны төлбөрийг дараах дүнгээр тооцож авдаг болно.

- ажилласан жилийн лавлагаа                           -5000 төгрөг

- цалингийн тодорхойлолт                                  -нэг оны баримт 1000 төгрөг

- тушаал, шийдвэрийн хуулбар                          -2000 төгрөг

- хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа болно       -5000 төгрөг

 Архивын үйлчилгээний хураамжийг дараах дансаар авна.

Банк: Төрийн сан                     Дансны дугаар: 100900012429,

Хүлээн авагч: Хил хамгаалах ерөнхий газар.   /Гүйлгээний утга дээр лавлагаа авч буй иргэний нэрийг бичнэ./

 Архивын лавлагааны захиалга

1.Та тус архивт хадгалагдаж буй баримтаас лавлагаа захиалах бол archive.bpo.gov.mn хаягаар хандана уу.

2.Лавлагаа хүсэгч нь хүсэлтээ крилл үсгийн тэмдэгтээр бичнэ.

3.Хилийн цэргийн төв архивын лавлагаа авах хүсэлт илгээх программд нэвтрээд Регистрийн дугаар-аа оруулаад ЛАВЛАГАА хэсгээс лавлагааны төрлөө сонгон гарч ирсэн хэсэгт асуулгын дагуу үнэн зөв тодорхой бичиж оруулна.

4.Асуулгын дагуу мэдээллээ үнэн зөв бичиж оруулаад ИЛГЭЭХ товчийг дарахад ХҮСЭЛТ АМЖИЛТТАЙ ИЛГЭЭГДЛЭЭ гэсэн мэдээлэл гарна.

5.Таны хүсэлтийг ажлын 1-5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

6.Таны хүсэлт шийдвэрлэгдсэн эсэхийг archive.bpo.gov.mn хаягаар орж Хилийн цэргийн төв архивын лавлагаа авах хүсэлт илгээх программд нэвтрээд Регистрийн дугаараа оруулаад шалгаж болно.

7. Лавлагааны хариуг Хилийн цэргийн төв архиваас ирж авна.

            ХаягБаянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газар. Утас: 51 266628