ХИЛЧИН ХОЛБООЧИД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
  • 14:37
  • 2535
Хилийн 0151 дүгээр ангийн хилчин холбоочдын амжилтын буухиа үргэлжилсээр

Ахлах ахлагч Г.Наранхүү

Харилцаа холбоо зохицуулах хорооны нэрэмжит “2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн” олон улсын хүүхэд залуучуудын Найрамдал зусланд “Ойрын зайн нэвтрүүлэгч олох”, “Холын зайд газрын зураг, луужин ашиглан нэвтрүүлэгч олох”, “Уламжлалт-144мгц-ийн нэвтрүүлэгч станц илрүүлэх” гэсэн гурван төрлөөр зургаан насны ангилалд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Радио спортын холбоо, Радио холбооны дээд сургуулийн нийт 19 багийн 86 тамирчин оролцов. Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн хилийн 0151 дүгээр ангиас хошууч О.Цогмандал, радио спортын мастер, ахлах ахлагч Д.Батзаяа нараар ахлуулсан хоёр баг оролцож найман алт, 10 мөнгө, долоон хүрэл нийт 25 медаль хүртэж, ахлах ахлагч Г.Алтансүх бүх төрөлд үзүүлсэн амжилтын нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлэн, шилдэг тамирчнаар шалгарсан амжилт үзүүлсэн юм.