ХИЛЧДИЙГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАВ
  • 2020.11.23 14:45
  • 1171
Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр зарлиг гаргаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хилчдийг төрийн одон, медалиар шагналаа. Уг шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аравдугаар сарын 23-ны өдөр гардуулсан юм.

“Алтан гадас”одонгоор Хилийн 0253 дугаар ангийн угаагч, үйлчлэгч Ч.Рэнцэнлхам, Цэргийн хүндэт медалиар хилийн 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Алтангэрэл, хилийн 0130 дугаар ангийн хөдөө, аж ахуйн албаны дарга, дэд хурандаа Т.Мөнхжаргал, тус ангийн захиргаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Т.Цэнд-Аюуш, хилийн 0108 дугаар ангийн нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга, дэд хурандаа Г.Туяа, хилийн 0184 дүгээр ангийн харуулын дарга, ахлах ахлагч Г.Ганболд, хилийн 0146 дугаар ангийн барилга, орон сууцны албаны дарга, дэд хурандаа М.Бямбажав, хилийн 0151 дүгээр ангийн хөдөлгөөнт зангилааны дарга, инженер, дэд хурандаа О.Төмөрсайн, тус ангийн хүнсний албаны дарга, ахлах дэслэгч Ө.Сарантуяа, хилийн 0218 дугаар ангийн ахлах шалгагч, ахлах дэслэгч Э.Шижирмаа, хилийн 0252 дугаар ангийн нууцын эрхлэгч, ахлах ахлагч А.Мөнгөнтуяа, тус ангийн жолооч, ахлах ахлагч Ч.Бэхбаатар нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар хилийн 0285 дугаар ангийн өдөр өнжүүлэх бүлгийн туслах багш Ч.Сэнгээг тус тус шагналаа.