АРХИВЫН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТИЙГ ОНЛАЙНААР АВДАГ БОЛЛОО
  • 13:57
  • 8493
Ахлагч О.Баярмаа

Иргэд Хилийн цэргийн төв архиваар үйлчлүүлэх хүсэлтээ онлайнаар өгөх боломжтой боллоо. Архивын лавлагаа, тодорхойлолт авахыг хүссэн иргэд урьд нь ХХЕГ-т өөрийн биеэр ирж хүсэлтээ өгдөг байсан бол хөл хорионы энэ үед цахим ажлын системд шилжиж байгаа юм. Иргэд Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn хаягаар нэвтрэн Хилийн цэргийн архивын үйлчилгээ хэсэгт хандах буюу archive.bpo.gov.mn линкээр нэвтрэн хүсэлтээ гаргана. Хариу мэдэгдэл, лавлагааг таны илгээсэн хаяг, утсаар холбогдон өөрийн биеэр ирж авах өдрийг мэдэгдэх аж. Энэхүү үйлчилгээ нь цаашид хэрэгжих юм.