ИРГЭНД УЧИРЧ БОЛОХ 30 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС СЭРГИЙЛЭВ
  • 14:00
  • 7802
Хилийн 0198 дугаар анги

Хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд хариулгагүй адуу бэлчээрлэж байсныг ахлагч Ц.Цасхүү, ахлах байлдагч  Б.Идэрбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлж, иргэнд учирч болох 30 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Тус адуу нь Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн иргэн Д.Мөнхбаярын адуу болохыг тогтоон, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн холбогдох заалтыг танилцуулж хүлээлгэн өгчээ.