ХИЛЧИД ШУУРГАНД УРУУДСАН 3300 ШАХАМ БОД МАЛЫГ ТОГТООЛОО
  • 14:16
  • 6871
Дэд ахлагч Г.БАЯРМАА

Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 гаруй бод малыг хилчид саатуулан эздэд нь хүлээлгэн өглөө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг хилчид ийнхүү тэмцэж ард иргэдэд учирч болзошгүй 2,1 тэрбум төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлэв.