ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
  • 13:43
  • 3046

ИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

 

 

/Төлөвлөгөөний хэрэгжилтийг төрийн болон албаны нууцад хамаарахаас

 

бусад үйл ажиллагаагны үр дүнгээр тайлагнасан болно. /

 

 

 

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээний шалгуур үзүүлэлт

Хүрэх үр дүн

 

1

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд сурталчлах

-Төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой, бодитой арга хэмжээнүүдийг тусгасан байх

-Төлөвлөгөөг цахим хуудсанд байршуулан сурталчилсан байна.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг байгууллагын www.bpo.gov.mn цахим хуудсанд байршуулан, байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангасан

 

2

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ХХЕГ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайланг АТГ-т хүргэх

-Хугацаанд нь үнэн, бодит  тайлан мэдээг хүргүүлсэн байх

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, АТГ-аас “Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх  төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулан, тайлан, мэдээг нэгтгэн боловсруулж, АТГ-ын hutulbur@iaac.mn цахим хаягаар хүргэсэн

 

3

Авлига  хүнд сурталгүй ажиллах талаар алба хаагчид болон олон нийтэд мэдээлэл хийх, авлигын эсрэг гаргасан санал санаачилгыг дэмжих, алба хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах

-ХХЕГ, хилийн анги, тусгай салбарын бие бүрэлдэхүүнд хандаж яриа таниулга хийсэн байх

-Хүнд сурталгүй ажиллах, авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан мэдээ, мэдээллийг хилийн боомтуудад байршуулах

-Сургалт, хэлэлцүүлэг, зохион байгуулах, зөвлөмж гаргах

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг ХХЕГ, хилийн ангиудын бие бүрэлдэхүүнд хүргэж, Эх орны манаа сонинд мэдээлэл бэлтгэн нийтлүүлж сурталчилсан.

Хилийн анги, тусгай салбаруудын захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга нарын нэгдсэн цугларалтаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ХАСХОМ-ийн бүрдүүлэх аргачлалын талаар тараах материалаар хангасан

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад тусгай төлөвлгөө гарган 156 алба хаагчийг хамруулсан

 

4

Бие бүрэлдэхүүний онол, эрх зүйн сургалтын хөтөлбөрт Авлигын эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг тусган, сургалт мэдээлэл, яриа таниулга хийх

Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт явуулсан, мэдээлэл, яриа таниулга хийсэн байх

ХХЕГ, хилийн нийт анги, тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнд “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найрууллага/” “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн багш нарыг урьж, ХХЕГ, хилийн анги, тусгай салбаруудын дарга, ЗХНТ-ийн дарга, Санхүүгийн тасгийн дарга нарт “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найрууллага/”-аар  нэг өдрийн сургалт зохион байгуулсан

 

5

Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын дагуу боловсруулж, шаардлага хангасан албан тушаалтныг томилох, дэвшүүлэх

-Ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулах

Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын дагуу боловсруулж, шаардлага хангасан албан тушаалтны ХАСУМ болон холбогдох материалыг бүрдүүлэн АТГ-т хянуулан, томилох, дэвшүүлэх ажлыг зохион байгуулсан

 

 

6

ХАСХОМ-ийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлагыг хилийн анги, тусгай салбаруудад хүргэх

-Мэдүүлэг гаргагч нарт ойлгомжтой, хүртээмжтэй байх

“ХАСХОМ-ийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг хилийн нийт анги, тусгай салбаруудад хүргэж, албанд ашиглаж байна

 

7

Хилийн анги, тусгай салбаруудын эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгуулах

-Сургалтыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулсан байх

-АТГ-ын ажилтныг оролцуулах

Хилийн анги, тусгай салбаруудын ЭБАТ-уудад ХАСХОМ-ийн хураангуй, тайлан мэдээ гаргах талаар үүрэг чиглэл өгч, 2 удаа теле хурал зохион байгуулсан

 

8

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээг тодорхойлох, эрсдлийг хянах, авлига гарах нөхцлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

-Хүнд суртал, чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах, сэлгүүлэн ажиллуулах, захиргааны хариуцлагын тогтолцоог үр дүнтэй ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх

Хил хамгаалах байгууллагын албан хаагчдаас тайлант хугацаанд авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдоогүй

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд нийт 676 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж, тайлан мэдээ, оффошор бүсэд банкны данс болон  хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй тухай баталгааг хуулийн хугацаанд хүргүүлсэн

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаалын судалгааг гарган, эрсдлийг хянаж ажилласан.

 

9

Байгууллагын дотоодод чиглэсэн, албан хаагчдын эрх ашгийг хөндсөн, хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн төслийг боловсруулахдаа ХХЕГ-ын газар, хэлтэс, хилийн анги, тусгай салбарын саналыг тусгах

-Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх

-Үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын нээлттэй байдлыг хангасан байх

-Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр хураамжийн талаарх мэдээллийг нээлттэй байлгах

Байгууллагын дотоодод чиглэсэн, алба хаагчдын эрх ашгийг хөндсөн, хэм хэмжээ тогтоосон баримт бичгийн төслийг боловсруулахдаа тушаалаар ажлын хэсэг байгуулж, ХХЕГ-ын бүрэлдэхүүн, бүтцийн нэгжийн газар, хэлтэс, хилийн отряд /анги/, тусгай салбаруудаас саналыг авч нэгтгэн ХХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж ажилласан. Нийт 25 удаа ажлын хэсэг байгуулж, журам, заавар, эрх зүйн актуудыг боловсруулан батлуулсан

 

10

Гадагш чиглэсэн, нийтээр дагаж мөрдөх хэм  хэмжээ тогтоосон шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтэд хүргэх

“Хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хилийн нийт анги, тусгай салбар болон байгууллага, иргэдээс цахим хаягаар санал авч боловсруулан,  ХХЕГ-ын даргын 2017 оны А/97 дугаар тушаалаар баталж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын улсын бүртгэлд бүртгүүлэн, байгууллагын цахим хаягаар олон нийтэд хүргэсэн

 

11

Хил хамгаалах байгууллагаас олгож буй зөвшөөрөл, лавлагаа авахад  шаардлагатай  материалыг цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж, иргэдэд шуурхай үйлчлэх

-Цахим хуудасны мэдээллийг тухай бүр шинэчилсэн байх

-Нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй байлгах

“Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” болон зөвшөөрөл авахад  бүрдүүлэх материалыг цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулсан.

2018 онд нийт 1580 удаагийн 45582 хүн, 25057 тээврийн хэрэгсэлд хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон

 

12

Хил хамгаалах байгууллага, хилчдийн үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, иргэдэд чиглэсэн эрх зүйн сурталчилгааг төлөвлөн хэрэгжүүлэх

-Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах,

-Иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, байгууллагын нээлттэй ил тод байдлын зарчмыг баримтлах

МҮОНТ, TV5, ТV8, МН25, “Eagle”  телевизүүдээр нийт 31 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн гаргаж, Өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”-гуудад давхардсан тоогоор нийт 74 мэдээ, ярилцлага, сурвалжлага, Medee.mn, Eagle.mn, News.mn, Mongolnews.mn, icon.mn, gogo.mn зэрэг сайтад 30 гаруй мэдээ, материалыг нийтлүүлж, Хил хамгаалах байгууллагын алба, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан

 

13

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай хүүхэд залуучуудыг танилцуулах

-Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, Хил хамгаалах алба, хилийн түүх, хилийн тухай хууль тогтоомж, тус байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сурталчилахад чиглэсэн байх

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлог, түүхэн уламжлалыг олон нийтэд сурталчилах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 5596 иргэн, үүнээс 2500 гаруй оюутан, сурагч нарт Хилийн цэргийн түүхийн музейн үйлчилгээ үзүүлсэн.

 

 

14

2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраар тайлангийн аудит хийлгэж нууцад хамааралгүй дүгнэлт, зөвлөмжийг нийтэд мэдээлэх

-Байгууллагын төсвийн нууцын зэрэглэлд хамаарахгүй аудитын дүгнэлт, ерөнхий мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байрлуулах

Үндэсний аудитын газар болон орон нутгийн аудитын байгууллагаас тавьсан акт, албан шаардлага, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, биелэлтийг нэгтгэн Үндэсний аудитын газар, ХЗДХЯ-ны ХШҮДАГазарт 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9-1/7354, 9-1/7355, 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11/8915, 12 дугаар сарын 24-ний өдрийн 9/13545 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн.

Хил хамгаалах байгууллагын нэгтгэсэн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын зөвлөмж, заагдсан зөрчил дутагдлыг засах, дахин гаргахгүй байх, санхүүгийн дотоод хяналт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар холбогдох үүргийг өгөгдөл дамжуулах системээр дамжуулан хилийн анги, тусгай салбаруудад хүргүүлэн, үр дүнг сар бүр тооцсон.

Хил хамгаалах ерөнхий газар болон хилийн анги, тусгай салбаруудын аудитын гэрчилгээг шилэн дансны мэдээллийн цахим санд байршуулсан.

 

15

Төсвийн ерөнхийлөн захирагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн яамны төрийн сангийн газарт төсвийн гүйцэтгэл, биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах

Сар бүр тайлан мэдээг танилцуулсан байх

     Хил хамгаалах ерөнхий газар нь төсвийн гүйцэтгэл, өглөг авлагын сар бүрийн мэдээг хилийн анги, тусгай салбаруудаас дараа сарын 02-ны дотор хүлээн авч, нэгтгэн 05-ны дотор Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн төрийн санд хүргүүлэн нэгтгүүлсэн.

 

16

Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын нормын хувцас, хэрэглэлийг бэлтгэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, тушаалын дагуу зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний тайлан, аудитын тайлан, дүгнэлт, бусад хяналт шалгалтын дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, нууцад хамаарахгүй мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулах

Мэдээллийг цаг тухайд нь байрлуулж шинэчлэх

 “Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын хүрээнд 2018 онд Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу 2018 онд Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын нормын хувцас, хэрэглэлийг бэлтгэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн давхардсан тоогоор 11 аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулсан.

Хил хамгаалах байгууллага 2018 оны худалдан авах ажиллагааг 13 багцын 18 нэр төрөлд 11 аж ахуйн нэгжтэй, 4 нэр төрлийн үндсэн материал, 42 нэр төрлийн хувцас, хэрэглэлд “Хилийн 0288 дугаар анги” ТӨААТҮГ-тай бэлтгэн нийлүүлэх шууд гэрээ байгуулан гэрээг хугацаанд нь дүгнэж ажилласан.

Худалдан авах ажиллагааны тайлан мэдээг ХЗДХЯ-нд улирал бүр хугацаанд хүргэсэн.

Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”-г “Tender.mn сайтад байршуулсан

 

17

Тендерийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

-Тендерийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан байх

Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдын нормын хувцас, хэрэглэлийг 2018 онд бэлтгэх үйл ажиллагааг ТБОНӨХБАҮХААТХ-ийн 3.4, 45.7, Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4, 5.2.9, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 2.29 дүгээр хэсэг,  Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6.1, 7.1.9, дахь зүйлийг үндэслэн шууд гэрээгээр зохион байгуулсан.

 

18

 

Тендерийн үнэлгээний хороонд Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

-Хөндлөнгийн төлөөллийг оролцуулах тушаал гаргасан байх

-Хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байх

Тендерийн үнэлгээний хороонд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгдсэн асиоцаци”-ийн хяналтын албаны дарга нарыг хөндлөнгийн төлөөллөөр оролцуулж хуулийн хэрэгжилтийг хангасан

 
 

19

Тендерийн үнэлгээний хорооны комиссын гишүүд, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр ашиг сонирхлын зөрчилгүй эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулах

-Хуульд заасны дагуу мэдэгдлийг тухай бүр авсан байх

Тендерийн үнэлгээний хорооны комиссын гишүүд, өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээр хурал эхлээс өмнө ашиг сонирхлын зөрчилгүй эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл гаргуулан авч тухай бүр материал болгон бүрдүүлсэн. Нийт 379 мэдэгдэл гаргуулж цахим хаягт байршуулсан

 

20

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, зөрчлийг бүртгэх,  хянан шалгах, шийдвэрлэх ажиллагааг идэвхижүүлэх

-Ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулсан байх

-Алба хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд холбогдох заалтыг тусган хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх

Хил хамгаалах байгууллагын ёс зүйн хорооноос салбар хороодыг үүрэг чиглэл, удирдлагаар ханган, улирал бүр ёс зүй, сахилгын асуудлыг хэлэлцэж, үйл ажиллагааны тайланг Хил хамгаалах ерөнхий газрын даргад танилцуулж, үр дүнг тооцон ажилласан

Хилийн анги, тусгай салбаруудад 8 удаагийн ёс зүйн салбар хороо хуралдаж, 11 асуудлыг шийдвэрлэсэн. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд ёс зүйн зөрчил өмнөх оноос 57.8 хувиар буурсан

Хилийн нийт анги, тусгай салбаруудын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны “Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн офицеруудын мэргэшүүлэх сургалтыг 7 хоногийн хугацаатай 1 удаа, “Ёс зүйн дүрмийн хэрэгжилт, сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, таслан зогсоох нь” сэдвээр цахим сургалтыг 3 үе шаттайгаар тус тус зохион байгуулсан

“Эх орны манаа” сонинд ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн 15 мэдээлэл, 21 нийтлэл бичиж бие бүрэлдэхүүнд хүргэсэн

ХХЕГ, хилийн анги, тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнээс ёс зүйн дүрмийн хэрэгжилт, ёс зүйн хорооны ажлын явцын талаар 4 удаа судалгаа авч дүгнэлт хийж, албанд ашиглаж байна

 

21

Иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

-Хууль тогтоомжид нийцсэн, тэгш шударга, шуурхай байх зарчмыг баримталсан байх

-Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгсөн байх

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд  иргэдээс нийт 4996 өргөдөл, гомдол ирүүлснээс 4961 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 35 өргөдөл судлагдаж байна.

Өргөдөл, гомдол хянан хэлэлцэж дүгнэлт гаргах комиссын хурлыг 14 удаа зохион байгуулж, нийт 43 хүний өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэсэн

 

22

Шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээллийн мөрөөр албаны шалгалт явуулах, тайлан мэдээг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагуудад хүргүүлэх

Иргэд, анги байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хилийн 2 ангид төлөвлөгөөт бус шалгалт хийсэн.

    Хилийн 3 ангийн алба хаагч, албаны үйл ажиллагаатай холбоотой 13 өргөдлийг шалган, хариуг хуулийн хугацаанд өгсөн

 

23

Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм, холбогдох журмууд, хүний нөөцийн бодлогыг байгууллагын цахим хуудсанд байршуулах, тухай бүр шинэчлэх

-Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

 

Хил хамгаалах байгууллагын “Хүний нөөцийн дүрэм”, бусад холбогдох журмуудыг байгууллагын цахим хуудсанд байршуулж, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн, олон нийтэд хүргэсэн 

 

24

Албан тушаалтныг дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах асуудлын ил тод байдлыг хангах, Хил хамгаалах байгууллагад шаардлагатай тусгай мэргэжлийн болон сул орон тоонд хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан томилгоо хийх

-Хууль тогтоомжид нийцсэн байх, тэгш шударга үйлчлэх зарчмыг баримтлах, дэвшүүлэх, нөөцөд авах, шилжүүлэн томилох, суралцуулах алба хаагчдын асуудлыг ХХЕГ-ын даргын зөвлөлийн болон Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн байх

 Хил хамгаалах ерөнхий газрын удирдах албан тушаалтны нөөцийн судалгааг  байгууллагын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж,  нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас дэвшүүлэн томилж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллаж байна

Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг 2018 онд сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу гадаадад 141, дотоодод 2667, нийт 2808 алба хаагчийг хамруулсан

Хилийн анги, тусгай салбаруудын алба, тасгийн дарга нарын нэгдсэн цугларалт, сургалтыг ХХЕГ-т 5-10 хоногийн хугацаатай зохион байгуулсан

Тусгай мэргэжлийн алба хаагчдын нөхөн хангалт бүрэн хийгдсэн тул 2018 онд сонгон шалгаруулалт явуулаагүй

 

25

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилж, хуулийн хэрэгжилтийг хангах

-Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилсон байна

Хуулийн хэрэгжилтийг хангаж мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн алба хаагчдын ХАСУМ болон холбогдох бусад материалыг АТГ-т хянуулж, гарсан шийдвэрийн дагуу албан тушаалд томилж хэвшсэн.  Хил хамгаалах байгууллага 2018 онд нийт 171 алба хаагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан

 

26

Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж нууцад хамаарахгүй мэдээ мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, байршуулах

-Холбогдох мэдээллийг цахим хуудсанд байршуулан, тухай бүр шинэчилсэн байх

Сангийн яамны 2016 оны 10-7/4788, Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 01/1130 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг зардлын ангилалын дагуу багцалж нийтэд мэдээллэсэн.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд /www.shilendans.gov.mn/ Хил хамгаалах байгууллагын харьяа салбар нэгжүүд 3 ангиллын 20 төрлийн мэдээллийг нийт 5343 удаа байршуулж, нийтэд мэдээллэсэн.

Хилийн отряд /анги/-уудын шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулсан байдалд ХШҮДАХэлтсээс сар бүр хяналт тавьснаар хилийн анги, тусгай салбарууд мэдээллээ бүрэн байршуулсан.

 

27

Хил хамгаалах байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх, хилийн анги, харьяа улсын үйлдвэрийн газар, ХХЕГ-ын санхүүгийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны үйл ажиллагаанд  гүйцэтгэлийн дотоод аудитын шалгалт хийх

-Дотоод хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулсан байх

-Дүнг хамт олонд мэдээлсэн байх

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2017 онд гарсан осол, зөрчилд дүн шинжилгээ хийж, 2018 онд гарч болзошгүй эрсдэлийг тогтоон, Хяналт шалгалтын төлөвлөгөөг ХХЕГ-ын даргаар батлуулж бүрэн хэрэгжүүлсэн

Албаны үйл ажиллагаатай холбоотой 1345 зөрчил, дутагдал илрүүлж, 760 зөрчил, дутагдлыг газар дээр нь засуулж, албан шаардлага, акт, зөвлөмжийн 91.3 хувийг хангуулсан

Шалгалтын дүнг хамт олонд танилцуулж, ангийн удирдлагаар баталгаажуулж хэвшсэн

 

28

Хяналт шалгалт явуулсан дүнгийн тухай нотломж, илтгэх хуудсыг ХХЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах, дүнг бие бүрэлдэхүүнд мэдээлэх, сургалт зохион байгуулах

Нэгдсэн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 2018 онд хийсэн дотоод хяналт шалгалт, автотехникийн улсын үзлэг, тооллого, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, аж ахуй, санхүүгийн шалгалт, дотоод аудитын дүнгийн тухай акт, илтгэх хуудсыг ХХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дараах асуудлыг шийдвэрлэсэн:

-Гэрээт хилчин харуулын даргыг ХСИС-ийн харуулын даргын сургалтад хамруулсны дараа томилох;

-Автомашины дугуйны нормыг газар, орны шинж байдлыг харгалзан ялгавартайгаар тогтоох боломжийг судалж шийдвэрлэх;

-ХХЕГ-ын лабораторийн алба хаагчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох.

 

хил хамгаалах ерөнхий газар