МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУДЫГ 2021 ОНД ХААХ ХУВААРЬ
  • 13:24
  • 127

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУДЫГ 2021 ОНД ХААХ ХУВААРЬ 

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр); 

-Цагаан сар (билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр); 

-Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (3 дугаар сарын 8-ны өдөр); 

-Бурхан багшийн Их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 5 дугаар сарын 26-ны өдөр); 

-Хүүхдийн баяр (6 дугаар сарын 1-ний өдөр);

-Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (7 дугаар сарын  11, 12, 13, 14, 15-ны өдөр);

-Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр);

-Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр);

-Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12 дугаар сарын 29-ний өдөр);

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр); 

-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);

-Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр); 

-Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр);

-Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр);

-Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр);

-Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хаана.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР