ХИЛЧИД 3.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЛЭЭ
  • 10:50
  • 6579

Хошууч Н.Хатанбаатар

Гуравдугаар сард манай орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Хилийн 0132 дугаар ангийн хилчид цасан шуурганы үеэр улсын хилд тулсан 18 удаагийн 5661 бод малыг илрүүлэн, ард иргэдэд учирч болох 3.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгч ажиллалаа.