Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д Хилийн 0224 дүгээр тусгай салбар, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.
  • 10:33
  • 1936
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Хилийн 0224 дүгээр тусгай салбар, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна. Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм.