Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох журам
Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, 28 дугаар зүйлийн 28.9, 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэх зөвшөөрлийг олгоно.
1. Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг хүссэн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлсэн байна.
а. Иргэн хүн:
- Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан хүсэлт өргөдөл;
- Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт; /олон хүнтэй бол жагсаалтыг 2 хувь/
- Баримт бичиг болон тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар хувь;
- Гадаадын иргэдийн хувьд зохих ангиллын виз бүхий гадаад паспортын хуулбар;
- Судалгааны ажлаар МУ-д ирсэн гадаадын иргэд Хөдөлмөр Эрхлэх Үйлчилгээ Судалгааны Үндэсний Төвөөс зөвшөөрөл авчрах /хуучнаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв/
б. Аж ахуй нэгж байгууллага:
- Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан албан тоот;
- Байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Ашигт малтмалын газрын кадастрын албанаас олгосон ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт хийх лицензийн хуулбар;
- Хилийн бүс зурваст үйл ажиллагаа явуулах район, явах замнал байрлах газар зэргийг оруулсан байр зүйн зураг / Масштаб 1: 100.000/;
- Бүлгийн ахлагч болон ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 2 хувь,
- Баримт бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
- Ажил үйлдвэрлэл эрхлэгч нь гадаадын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвийн зөвшөөрөл;
- Ажил үйлдвэрлэл явуулахад нисдэг тэрэг ашиглах шаардлага гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн газраас өгсөн зөвшөөрөл;
- Судалгааны ажлаар МУ-д ирсэн гадаадын иргэд Хөдөлмөр Эрхлэх Үйлчилгээ Судалгааны Үндэсний Төвөөс зөвшөөрөл авчрах /хуучнаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв/
2. Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлсэн байна.
- Хилийн боомтод нэвтрэх зорилго, хугацаа зэргийг тусгасан албан тоот;
- Байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- Хилийн боомтод үйл ажиллагаа явуулах хэсгийн бүдүүвч зураг;
- Ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалт;
- Баримт бичгийн хуулбар;
- Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар;
- Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хуулбар.
Жич: Албан тоот болон өргөдөл дээр холбоо барих дугаараа бичих.
Зөвшөөрлийн талаар бичиг хэрэг 51+266638
Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл 51+266788
Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл 51+263477 дугаарын утсаар холбоо барина уу.