Хил хамгаалах байгууллагын Тусгай Архивын лавлагаа
  • 14:17
  • 5758

“Архивын тухай хуулийн” 25 дугаар зүйл, Архивын Ерөнхий Газрын даргын 2015 оны А/167, 168 дугаар тушаал, ХХЕГ-ын даргын 2016 оны а/43 дугаар тушаалаар батлагдсан “Хил хамгаалах байгууллагын архивын баримт ашиглалтын журам”-ын 4 дүгээр бүлэгт заасны дагуу Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан тухай лавлагаа,  цалингийн лавлагаа, тушаал, шийдвэрийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагааг гарган өгч, эрдэмтэн судлаачид, иргэдийн хүсэлтээр архивын баримтыг уншлагын танхимаар түр олгон ашиглуулж, үйлчилнэ.

Байгууллага, иргэд архивын лавалгаа гаргуулахдаа Архивын тухай хуулийн 25-ын 4-р заалт, Архивын Ерөнхий Газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө. Үүнд:

  • Ажилласан жилийн лавлагаа   - 2000 төгрөг
  • Цалингийн лавлагаа - нэг оны тодорхойлолт 1000 төгрөг
  • Хугацаат цэргийн алба хаасан  тухай лавлагаа- 2000 төгрөг
  • Захирамж, тушаал, шийдвэр зэрэг эх баримтын хуулбар - 2000 төгрөг

1990 оноос өмнөх хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай  холбогдолтой удирдлагын  баримт бичиг, хугацаат цэргийн алба хаагчдын бүртгэл ТЕГ-ын тусгай архивт хадгалагддаг тул тус архивт хандана уу.

Үйлчилгээний цагийн хуваарь:    

Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад

Өглөө 09.00 - 12.30

Өдөр 13.30 – 17.00

Цайны цаг 12.30-13.30

Лхагва гарагт дотоод ажилтай.